Л.Энх-Амгалан: Бүх оюутныг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.29/ ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд төрийн болон хувийн их дээд сургуульд сурч байгаа 1500 гаруй оюутантай уулзалт хийсэн. Энэ уулзалтад бэлдэх зорилгоор оюутнуудын дунд асуулга явуулсан. Өнөөдөр Монголд 150 мянган оюутан бий. Тэдэнд тулгамдаж байгаа 10 асуудал байна. Нэгт, эрүүл мэндийн хүртээмж, хоёрт, зээлийн сангаас олгож байгаа тэтгэлэг хомс байна. Гуравт, оюутан цэргийн тоог нэмэх, цаашлаад багш нарын ёс зүй, оюутны дотуур байрыг сайжруулах, цагаар хөдөлмөр эрхлэхэд хөдөлмөрийн мөлжлөг байна" гэсэн асуудлыг хөндөж ярьсан. Номын сангийн дутагдал, автобусны картны асуудлыг мөн эрэмбэлж оруулсан байна.

Ерөнхий сайд энэ асуудалд шийдэл гаргаж, үүрэг чиглэл өгсөн. Цаашид оюутнуудад хүргэж байгаа төрийн үйлчилгээг нэмэх, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг E mongolia-аар явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалаа төлөөгүй ч оюутнуудыг нэг удаа үзлэг оношилгоонд оруулахаар болж, тогтоол гаргасан" гэлээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
A(64.119.16.87) 2023 оны 04 сарын 02

ene bejing hot ih olon humuusig uslere untulahgui gutasna etegd enhamgalan eneh amarhuu ged huramch pasport shuu.\n

0  |  0
a(64.119.16.87) 2023 оны 04 сарын 02

ene beejind bas sulere ih olon humuisg dormjolson etged enhmaarhuu urt bejng ogod tushagad taiabna amdaran gejilee

0  |  0
a(64.119.16.87) 2023 оны 04 сарын 02

ene beejind bas sulere ih olon humuisg dormjolson etged enhmaarhuu urt bejng ogod tushagad taiabna amdaran gejilee

0  |  0
д(202.126.88.141) 2023 оны 03 сарын 31

Бас НЭГ КАМПАНТ АЖИЛ НЭГ ДАЛАЙЛТААР БҮХНИИГ ШИЙДЭХ ГЭСЭН МУЙХАРЛАЛ !

0  |  0
Top