Эх орноосоо Японы ахлах сургуульд суралцах боломжийг "Арвис" олгож байна

2023 оны 03 сарын 30

Эх орондоо, төрөлх сургуулиасаа Японы ахлах сургуульд суралцмаар байна уу? Тэгвэл "Арвис" сургууль болон Японы Чиба шинжлэх ухааны их сургуулийн харьяа ахлах сургууль энэ боломжийг олгон, та бүхнийг урьж байна.


Өдгөө 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Арвис” сургууль нь Япон улсын КАКЕ боловсролын хүрээлэнгийн дэргэдэх “Чиба” шинжлэх ухааны их сургуулийн харьяа ахлах сургуультай хамтран Монголдоо үндэсний хэмжээнд хэрэгжих анхны “ХОС ХӨТӨЛБӨР-ХОС ГЭРЧИЛГЭЭ”-тэй төгсөх анги нээлээ.

Энэ хөтөлбөрт Монгол орны өнцөг булан бүрээс 10-12 дугаар ангийн сурагчид төрөлх сургуульдаа суралцангаа хамрагдах боломжтой. Цаашлаад Японы их, дээд сургуульд суралцахыг зорьж байгаа сурагч таны санхүү, цаг хугацааг хэмнэх боломжийг “Арвис” сургууль олгож байна.

 

ХОС ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

"Арвис" сургуулийн хамтран ажиллаж буй "КАКЭ" боловсролын хүрээлэнгийн дэргэдэх Чиба шинжлэх ухааны их сургууль нь 2022 оноос зайн болон танхимын хосолсон  сургалттай ахлах сургуулийг нээж дэлхийн өнцөг булан бүрээс буюу 18 улс, Японы 47 мужийн сургуулиас элсэлт авч хамтран ажиллаж байна.

"Арвис" сургуулийн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй энэхүү "ХОС ХӨТӨЛБӨР"-т хамрагдсанаар эх орноосоо Чиба шинжлэх ухааны их сургуулийн харьяа ахлах сургуульд зай болон танхим хосолсон хэлбэрээр суралцах юм. Танхимын сургалт нь Япон улсын  Чоши хот дахь Чиба шинжлэх ухааны их сургуулийн харьяа ахлах сургууль дээр явагдана.

ИНГЭЖ СУРАЛЦСАНААР ХҮҮХДЭД ЯМАР ДАВУУ ТАЛ ҮҮСЭХ ВЭ?

Хүүхэд эх орондоо буюу ээж аавынхаа хажууд төрөлх сургуульдаа суралцахын зэрэгцээ Японы ахлах сургуульд суралцаж, 12 дугаар анги төгсөхдөө хоёр орны баталгаажсан боловсролын гэрчилгээтэй төгсөх юм.

Энэ хөтөлбөрт зөвхөн "Арвис" сургуулийн сурагчид бус Монгол Улсын хэмжээний бүх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдах боломжтой. Тодруулбал, ирээдүйд Япон улсад суралцах зорилготой, олон улсын JLPT япон хэлний шалгалтын N5 түвшинтэй хүүхдүүд хамрагдана.

Зайнаас суралцахдаа зөвхөн сурагч ганцаараа бие даагаад явах биш, "Арвис" сургуулийн мэргэжлийн мэргэшсэн багш нар болон гадаадын мэргэжлийн багш нар дэмжин чиглүүлж ажиллана.

Японы ахлах сургуулиуд кредитийн системтэй. Тиймээс "Хос хөтөлбөрт"-т хамрагдаж байгаа сурагч гурван жилийн хугацаанд суралцахдаа 74 кредит цуглуулж, төгсөнө.

"Хос хөтөлбөр"-ийн ангид суралцах сурагчид бие даан суралцах чадвар хөгжихийн зэрэгцээ япон хэлээр хичээлүүдээ судалж, улирал бүр Япон улсад танхимын хичээлд сууна. Эдгээрийн үр дүнд сурагчид ахлах сургуулиа хэлний мэдлэгийн өндөр түвшинтэй болж төгсөнө. Тиймээс Японы их, дээд сургуульд суралцахад хэлний бэлтгэлд суух шаардлагагүй, шууд хичээлдээ орох боломжтой болох юм. Энэ бол хамгийн том давуу тал.

Түүнчлэн Монголоос Японд очиж ахлах сургуульд суралцахад 50-75 орчим сая төгрөг зарцуулж байна. Харин "Хос хөтөлбөр"-ийн суралцагчид эх орондоо, гэр бүлийнхээ хажууд, дээрх зардлаас харьцангуй хямд өртгөөр “Чиба” шинжлэх ухааны их сургуулийн харьяа ахлах сургуульд суралцаж байна гэсэн үг юм.

"Арвис" сургуулийн тухай товч:

"Арвис" сургууль нь 1998 онд байгуулагдан, математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өдгөө тус сургуулийн мэргэжлийн, мэргэшсэн, эрдэмтэн багш нар сургалтаа БШУЯ-ны цөм хөтөлбөрөө баяжуулан нэгдүгээр ангиасаа англи, япон хэлийг зааж байна.

"Зөв хүн зөв нийгмийг бүтээнэ" уриатай тус сургуулийн бэлтгэл ангийн элсэлт энэ өдрүүдэд явагдаж байна. (Бүртгэлийн холбоос: http://arvis.edu.mn/ )

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ: "Арвис" сургууль - 78005959, 96367828, 88026912

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top