Улсын физикийн 34 дэх удаагийн олимпиад Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуульд 2023 оны гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус олимпиад нь физикийн онол, туршилтын төрлөөр IX анги, XII анги, багш нар гэсэн ангиллаар явагдаж 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс нийт 80 сурагч, 50 багш оролцож байна.
Олимпиадыг Физикийн олимпиадын хороо, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн боловсрол шинжлэх ухааны газар, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулж байна.
Олимпиадад тэргүүлсэн сурагчид Азийн физикийн XXIII олимпиадад оролцох эрхтэй болно.
Сэтгэгдэл ( 0 )