Дотуур байрны багш нар үндсэн сургалтад хамрагдаж байна

2023 оны 03 сарын 31

Сургуулийн дотуур байрын багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт 2023 оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, 145 багш хамрагдаж байна.

Сургалтыг БШУЯ, БЕГ, МУБИС болон орон нутгийн БШУГ-ын төлөөлөл, үндэсний сургагч багш нар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчид дараах зорилтын хүрээнд мэдлэг, чадвараа дээшлүүлж, харилцан туршлага хуваалцаж байна.

Үүнд:

-Дотуур байрын багшийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх

-Дотуур байрын хүүхэд хамгааллын бодлого, орчны стандартыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөлт боловсруулах чадвараа ахиулах

-Дотуур байрын багшийн ажил мэргэжлийн онцлог, анхаарах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэж буй сайн туршлагаа хуваалцах

-Хүүхэд хөгжүүлэх боломж, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зарим аргад суралцах

-Тэгш хамруулан сургах боловсрол, ялгаатай суралцахуйг харгалзан хүртээмжтэй орчин, тэгш боломж бүрдүүлэх, мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх

-Дотуур байрын өөрийн үнэлгээ хийх арга аргачлалд суралцах

Энэхүү сургалтад хамрагдсан багш нар суралцсан мэдлэг, чадвараа орон нутгийн  бусад багш нартаа хуваалцан, ажлын байран дээрээ хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top