Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлөөс шинээр шүүгч бэлтгэх бодлогын хүрээнд шүүгчийн сургалт явуулж байна.
Сургалт дөрөвдүгээр сарын 01-02-ны өдрүүдэд Мон-Алтиус сургуулийн 207 тоотод явагдаж байна.
Сургалтыг Олон улсын шүүгч Г.Алтан-оч, Олон улсын шүүгч Г.Оюунчимэг, Олон улсын шатрын холбооны шүүгч С.Ган-Од нар удирдан явуулж байна.
Сургалтын дараа шалгалт авах ба тэнцсэн хүмүүст Монголын шатрын холбооны сертификат олгож, тэмцээн шүүх эрх нь үүснэ.
Сэтгэгдэл ( 0 )