Жүжигчин Вон Бин 13 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

 

Өмнөд Солонгосын "А" зэрэглэлийн алдартай жүжигчдийн нэг Вон Бин 13 жилийн дараа дэлгэцнээ эргэн ирлээ.

Тэрээр хамгийн сүүлд 13 жилийн өмнө "The Man From Nowhere" кинонд дүр бүтээсэн. Түүнийг шүтэн бишрэгчид нь кино бүтээлээр эргэн ирнэ хэмээн хүлээж байсан. Харин тэрээр энэ удаад зар сурталчилгаагаар дэлгэцнээ эргэн иржээ. 

"incellderm" брэндийн тулаант киног санагдуулам сурталчилгаанд  дүр бүтээсэн Вон Бин яг л 13 жилийн өмнөх шигээ залуу хэвээр харагдаж байгаа нь олны анхаарлыг ихээр татжээ. 

40 нас хэдийнэ гарсан ч гэлээ анх дэбют хийж байсан үеийнх шигээ харагдаж байгааг нь хэвлэлүүд онцлон түүнийг "Цус сорогч шиг" хэмээн бичиж эхэлжээ. Шүтэн бишрэгчид нь түүнийг бүрэн хэмжээний кинонд тоглохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(192.82.90.215) 2023 оны 04 сарын 08

Оюутан цагийн минь краш ккк,

5  |  0
G(202.126.88.67) 2023 оны 04 сарын 08

Tsarailg ymbe

3  |  0
Top