Манчестер Юнайтед-Арсенал 0:1. Артета, Аморим, Бруно тоглолтын дараа юу хэлэв?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 18

Хөлбөмбөгийн шинэ улирал өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэллээ. Хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг Английн Премьер лигийн 2025/26 оны улирлын эхний тойрогт “Манчестер Юнайтед” талбайдаа “Арсенал”-ыг хүлээн авч, 0:1-ээр хожигдлоо.

“Арсенал” стандартаас ялангуяа булангийн цохилтоос гоол оруулах эрдэм чадвараа энэ удаад ч харуулж, “Улаан чөтгөрүүд”-ийн хаалгачийг шугамнаас нь хөдөлгөх, үсрэх ч боломжгүй болтол нь шахаж зогссоны дүнд итали хамгаалагч Рикардо Калафиори гоол оруулсан.

 

 

Хэдийгээр талбайн эзэд илүү олон удаа довтолсон ч гэлээ өнгөрсөн улирал төдийгүй өмнөх улирлуудын гол асуудал болсон гоол оруулж чаддаггүй дутагдал нь дахиад л харагдав.

Тоглолтын дараагаар “Их буучид”-ын ахлах дасгалжуулагч Микел Артета “Энд ирээд хожсон маань хамгийн чухал. Гэхдээ багийн тоглолт яавч сайн байсангүй. Өрсөлдөгчид олон талаар довтолсон ч тэр болгоныг зогсоож чадсан залуусаараа бахархаж байна. Үүний ачаар л бид хожлоо. Ялалтын төлөө тууштай зогсож, тэвчиж чадлаа. Энд ирсэн ямар ч багт тэвчих шаардлага тулгардаг. Тиймээс хожоод буцаж буйдаа сэтгэл хангалуун байна” гэжээ.

 

 

Тэгвэл “Улаан чөтгөрүүд”-ийн ахлах дасгалжуулагч Рубен Аморим “Булангаас маш олон боломжууд үүсэж болдог. Бид ч гэсэн булангаас тэдний адил тоглох хэрэгтэй. Хаалгачийг тэгж хашсан тохиолдолд өрсөлдөгчөө түлхэх биш бөмбөгийг барих, хатгах ёстой. Харин манай хаалгач өрсөлдөгчдийг түлхэхийг сонгосноор гоол алдлаа. Тэдний энэ гоол бол дүрмийн дагуу л оруулсан гоол. Миний хэлээд байгаа зүйл бол тухайн агшинд өрсөлдөгч багийн тоглогч биш бөмбөгт хүрэх нь чухал. Дахиад хэлэхэд, бид булангаас тэдэн шиг тоглох хэрэгтэй.

 

 

Манай шинэ тоглогч Мбэүмо, Кунья хоёрын хувьд нэг л агшинд стадионд цугласан олныг баяр жаргалд умбуулж, багийг илүү дээш өргөх чадвартай” хэмээн өгүүлжээ.

Харин “Юнайтед”-ын ахлагч Бруно Фернандеш шинэ тоглогч Бриан Мбэүмо, Матеуш Кунья нарын талаар “Тэд зөв байрлал эзэлж, олон гоолын боломж үүсгэлээ. Аюултай тоглогчид гэдгийг нь мэднэ. Тийм ч болохоор багт их хэрэгтэй. Эхний тоглолтын хувьд хоёулаа сайн тоглолоо. Үүнээс ч илүү сайн тоглох боломжтой” гэсэн байна.

 

 

Тэгвэл “Улаан чөтгөрүүд”-ийн домог Гари Невилл “Нэг том асуудал байна. Гарцаагүй сайн хаалгачтай болох хэрэгтэй. Үүнд би эргэлзэхгүй байна” гэжээ.

“Юнайтед”-ын өөр нэгэн домог Рой Кин “Арсенал”-ыг магтжээ. “Форм нэг их сайтай биш хэрнээ хожиж байна гэдэг бол үнэхээр сайн баг гэсэн үг. Цаашид “Ливерпүүл”, “Манчестер Сити”-тэй аваргын төлөө өрсөлдөх багийн хувьд нэг гоол оруулчихаад түүнийгээ хамгаалчихъя гэж бодож мэдэхээр харагдана.

 

 

Гэтэл нөгөө багууд нь нэг гоолын дараагаар хоёрдахиа хийх гэж зүтгэж байна лээ. Өнгөрсөн улирлыг харах юм бол яг ийм байдлаас болж олон тэнцсэн. Тэнцээд байвал аварга болохгүй. Үүн дээрээ л анхаарчихвал болж байна” хэмээжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(102.89.75.68) 2025 оны 08 сарын 18

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. UROLOGIST(102.89.75.68) 2025 оны 08 сарын 18

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.9.46.158) 2025 оны 08 сарын 19

Ямар их юм бичдийн нөгөөтийн унших бөөн ажил.

0  |  1
Top