Энэ онд Завхан аймгийн 100 жилийн ой тохиож байгаа. 100 жилийн ойн хүрээнд Завхан аймгийн 24 сумын оюутан, залууст өөрөө өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, ур чадвараа дээшлүүлэх зорилготой “S300 Zavkhan” цогц сургалт зохион байгуулагдах гэж байна. Сургалт 2023 оны 4 дүгээр сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Тусгаар тогтнолын ордонд болох бөгөөд сонирхсон бүх хүнд нээлттэй, үнэ төлбөргүй.
Их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, Шинэ залуу үеийг бэлтгэх, Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна сургалтад хамрагдсан залуус өөрсдийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой юм.
“S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-ыг Социал Демократ Монголын Оюутны Холбооноос 2012 оноос хойш зохион байгуулж байна. Сургалтын хүрээнд 300 оюутан 30 багт хуваарилагдан хувь хүний ур чадвараа нэмэгдүүлж, хоорондоо нөхөрлөх орчин бүрдэнэ.
Сургалтын сургагч багшаар “Эртэч Монгол хөтөлбөр”-ийн сургагч багш Б.Төмөр-Очир, СДМОХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга: Н.Лхагвабаяр, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны Төрийн Нарийн Бичгийн дарга Г.Өнөрбаяр, Стратеги Академийн эрдэм шинжилгээний ажилтан, Завхан аймгийн Социал Демократ Оюутны холбооны тэргүүн П.Бодьсайхан, СДМОХ-ын дэд ерөнхийлөгч 2018 оны Монголын Мисс Б.Мөнхчимэг, Стратеги Академийн Ахлах судлаач О.Чингүүн, Зохиолч, Жүжигчин Б. Амарсайхан, Стратеги Академийн судлаач Б.Батмэнд нар оролцоно.
“S300 Ур чадвараа хөгжүүлэх цогц сургалт”-д хамрагдахыг хүсвэл доорх линкээр бүртгүүлэх боломжтой.
Сургалтад бүртгүүлэх линк:
Сэтгэгдэл ( 0 )