Хиймэл оюун ухаан нууц үгийн 51 хувийг хормын төдийд тайлж сурчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 09

 

Хиймэл оюун ухаанд суурилсан нууц үг тайлах “PassGAN” систем бүх нууц үгийн тал хувийг хормын дотор тайлж сурсан болохыг “Home Security Heroes” компанийн судалгаа харуулжээ.

“PassGAN” систем нэг минутад өгөгдсөн нууц үгийн 51 хувийг, нэг хүрэхгүй цагийн дотор 65 хувийг, нэг өдрийн дотор 71 хувийг, нэг хүрэхгүй сарын дотор 81 хувийг тайлсан байна. “PassGAN” систем нь дэлхийн 15 сая гаруй олон нийтийн сүлжээ хэрэглэгчийн мэдээллийг агуулдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top