Эрхүүд цаг агаар муудаж, өндөржүүлсэн БЭЛЭН БАЙДАЛ зарлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Хойд хөршийн Эрхүү мужид цаг агаарын таагүй байдлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Эрхүү мужийн захирагч Игорь Кобзевын мэдэгдсэнээр тус бүс нутагт цас орж, шуурч байгаа аж.

Түүний хэлснээр, Эрхүү орчимд үзэгдэх орчин муудаж, хүчтэй салхины улмаас Байгаль нуурын хурдны зам дагуу явахад аюултай болж, хүнд даацын машинуудын хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Бүх Оросын Иргэний хамгаалалт, онцгой байдлын судалгааны хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын 6-нд ОХУ-ын холбооны гурван тойрог, таван бүс нутагт энэ долоо хоногийг дуустал үерийн эрсдэл нэмэгдэхийг анхааруулсан билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top