“Тавантолгой түлш” ХХК 5 жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй Химийн хичээлийн олимпиад эхэллээ.
Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн 22 сургуулийн 98 сурагч оролцож байна.
Олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс болон Ерөнхий боловсролын 122-р сургуультай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Тавантолгой түлш компани нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлуудын нэг юм.
Сэтгэгдэл ( 0 )