Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан үүсгэн байгуулагдсанаас хойш буюу 2009-2023 он хүртэлх хугацаанд нийт 8403 төсөлд 1,011 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийт зээлдэгч ААН-үүдийн 85% нь 735,3 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар сангаас шууд зээл авсан 912, банкаар дамжуулан зээл авсан 346 зээлдэгчийн 210,2 тэрбум төгрөгийн 1258 идэвхтэй зээлдэгч байна.
Эдгээр 1258 идэвхтэй зээлдэгчийн 438 буюу 34,8 нь муу зээлдэгчийн ангилалд байна. Тодруулбал сангаас шууд зээл авсан 374 төслийн 107 тэрбум төгрөг, банкаар дамжуулсан 64 төслийн 43,4 тэрбум төгрөгийн зээл уг ангилалд байна.
Үүнийг оноор харьцуулбал:
Муу зээлдэгчийн ангилалд байгаа дээрх төслүүдэд ЖДҮ-ийн газрын Хууль тусгай активын хэлтсээс дараах ажиллагааг хийж байна.
Үүнд:
2023 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар ЖДҮХС зээлийн эргэн төлөлтөөс 18,7 тэрбум төгрөг төвлөрүүлээд байгаагийн 6,0 тэрбум төгрөг муу зээлдэгчээс төвлөрүүлсэн байна.
ЖДҮХС-аас шууд олгосон идэвхтэй зээлдэгчийн жагсаалтыг ЭНД дарж харна уу.
Сэтгэгдэл ( 0 )