Үлэг гүрвэлийн үед Антарктид тивд түймэр байнга гардаг байжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 28

 

Чилийн Өмнөд туйл судлалын хүрээлэнгийн эрдэмтэд 75 сая жилийн өмнө Антарктид тивд ойн түймэр байнга гардаг байсныг баталжээ.

Антарктид тив нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагас дахь хамгийн тусгаарлагдмал хуурай газар болсон ч одоогийн байршилдаа дандаа байгаагүй ба уур амьсгал нь дандаа хүйтэн бас байгаагүй аж. Геологийн бүх цаг үед энэ газар байнгын тектоник хөдөлгөөний нөлөөллөөр нүүж байжээ. Антарктид дулаан уур амьсгалтай байхад их хэмжээний ойтой байсан ба олон төрлийн амьтад амьдардаг байжээ.

Жозелин Манфруа тэргүүтэй эрдэмтэд 75 жилийн өмнө үлэг гүрвэл дэлхийд ноёрхож байсан үед Антарктид тив ойн түймэр тасралтгүй гардаг байсныг баталсан байна. Ойн түймэр нь галт уулын идэвхжилтэй гол төлөв холбоотой байсан гэсэн дүгнэлтэд эрдэмтэд Кинг Жорж Шетландын бүлэг арлуудын палеонтологийн сорьцыг судалсны үндсэн дээр хүрчээ. Нүүрсжиж, чулуужсан ургамлын сорьцын химийн бүтцийг судалсны дүнд эдгээр мод, ургамал юунд шатсаныг олж тогтоожээ. Цэрдийн галавын үеийн галт уулын идэвхжил ойн түймрийн гол шалтгаан байжээ. Гэхдээ халуун лавын урсгалаас илүү галт уулаас цацагдсан халуун нурам ойн түймэр дэгдэхэд хүргэдэг байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.84.42) 2023 оны 04 сарын 29

75 жилийн өмнө үлэг гүрвэл манай дэлхийд ноёрхож байж. Тэгэхээр аав ээжээсээ, эсвэл эмээ өвөөгөөсөө асуувал динозавртай хамт амьдрах ямар байсныг сайхан хуучлах байх шүү хахаха

0  |  0
Top