Украины дайны улмаас хоригт ороод байсан ОХУ, Беларусын тамирчдыг олон улсын тавцанд бага багаар эргүүлэн оруулж байна. Харин Украин, Польш улсууд энэ шийдвэрийн эсрэг тууштай тэмцэж байгаа юм.
Польшийн Спортын сайд Камиль Бортничук Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байх хоригийг үргэлжлүүлэхийн төлөө 36 улсаас бүрдсэн эвсэл байгуулна гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр RMF FM-д ярилцлага өгөхдөө “Тавдугаар сарын 15-нд Европын холбооны спортын салбарын хуралдаан болно. Энэ хурал дээр нийт 36 улсын төлөөлөгч оросуудын олимпод оруулахын эсрэг Тунхаг бичиг гаргах болно” гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 2 )
xenii xuchind polish onoodor archigdaagyi baugaa bilee
Тонил