Жүжигчин Юүн Пак хуримаа хийхээр болжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 03

 

Өнөөдөр буюу 20023 оны тавдугаар сарны 3-ний өдөр жүжигчин Юүн Пак, загвар өмсөгч Ким Су Бин нар хуримаа хийхээр болсон тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлжээ. 

Тэрээр уг мэдэгдэлдээ "Сайн байцгаана уу, Юүн Пак байна. Та бүхэн сайн биз дээ? Хавар цаг хэдийнэ иржээ. Үүнийг бичихийн тулд үзэг, цаас аваад суух нь эвгүй санагдаж байгаа ч үнэхээр их догдолж байна. Өнөөдөр үүнийг бичих болсон шалтгаан нь ирэх намар би хайртай бүсгүйтэйгээ үүрд хамт байх тангараг өргөх болно. 

Бидний хамтдаа өнгөрүүлсэн бүхий л цаг хугацаанд энэ хүн надад үргэлж хайр, итгэл өгч, аз жаргалаа хамт хуваалцаж, тайтгарал өгч байсан учраас бид гэрлэхээр шийдсэн. Та бүхэн бид хоёрт чин зүрхнээсээ аз жаргалаар ерөөж, сайн сайхан гэр бүлийг цогцлоож чадна гэж найдаж байна. 

Мөн та бүхэндээ жүжигчнийхээ хувьд сайхан талаа харуулахын тулд чадах бүхнээ хийхээ амлаж байна. Эдгээр өдрүүдэд температурын огцом хэлбэлзлээс үүдэн эрүүл мэндээ анхаараарай. Зөвхөн сайхан, аз жаргалтай мөчүүд таны амьдралыг дүүргээсэй гэж чин сэтгэлээсээ залбирах болно.
Баярлалаа" гэжээ. 

Юүн Пакийн харьяалагддаг "H& Entertainment" агентлаг мөн "Юүн Пак есдүгээр сарын 2-нд хуримаа хийнэ" гэдгийг баталжээ. Хуримын ёслол нь зөвхөн ойр дотны гэр бүл, найз нөхдийн хүрээнд явагдах бөгөөд Юүн Пак гэрлэснийхээ дараа ч мөн ажлаа хэвийн үргэлжлүүлэх болно гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top