Минато ояката: Зодог бүү тайл гэж хэлсэн ч Ичиножёо тоосонгүй

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 04

Монголын сүмоч Ичиножёо гэнэт зодог тайлсан нь сүмогийн ертөнцөд дуулиан тариад байна. Өнгөрсөн тэмцээнд жюүрёод түрүүлж, дээд зиндаанд эргэн барилдах болсон манай бөх яагаад зодог тайлав гэдэг талаар эргэлзээ их байна.

Ичиножёогийн зодог тайлах өргөдлийг Сүмо бөхийн холбоонд хүргэж өгсөн Минато ояката энэ талаар “Зодог тайлсан шалтгаан нь нурууны өвчин. Гуниг төрж байгаа ч яах ч арга алга. Би түүнд мэддэг чаддаг бүх юмаа заасан, болсон” гэж сэтгүүлчдэд хэллээ.

 

Мөн тэрээр “Зуны тэмцээний банцүкэ гарсны маргааш нь буюу 2-нд ярилцаж, шийдсэн. Зодог тайлахыг нь болиулах гэж хэд хэд оролдсон ч Ичиножёо болих гэж хатуу шийдсэн байлаа. Нуруу өвдөж байна гээд яах ч арга байгаагүй” гэж нэмсэн байна. Магадгүй багш шавь хоёрын маргаанаас болж, зодог тайлсан ч байж магадгүй юм.

Мэргэжлийн сүмод ороод 10 жил барилдахдаа Үлэмж биетэн, Малчин сүмоч гэж нэрлүүлэн, олны хайрыг татсан бөх байлаа. Сүмогийн дараагийн озэки, ёкозүна гэгдэж байсан ч сэкивакэ цол хүрсэн нь хамгийн дээд амжилт. Өнгөрсөн жил анхныхаа түрүүг авахад нь дараа дараагийн түрүү авах нь тодорхой гэж байсан ч ийнхүү сүмо бөхөө орхин одохоос өөр аргагүй болжээ.

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.60) 2023 оны 05 сарын 07

НУРУУ НЬ ӨВДДӨГ БОЛ ЯАХ Ч АРГАГҮЙ НУРУУ МАШ ХЭЦҮҮ ШҮҮ

0  |  0
Bb(59.153.113.121) 2023 оны 05 сарын 06

Devjiiniihee eznii ehneriig zodson geed shiitguulsen, manai maanag buhchuud hereg algaa

0  |  0
зочин(66.181.161.221) 2023 оны 05 сарын 06

Зүрх жижигтэй эр дээ

0  |  0
Зочин(27.113.109.118) 2023 оны 05 сарын 06

МОНГОЛЫН СҮМО ГЭЖ БАЙХГҮЙ.

1  |  0
Ука(192.82.87.27) 2023 оны 05 сарын 06

Хангалттай мөнгөтэй болоо биз. Биеэ бодсон нь дээрээ. Эрүүл мэндтэй зэрэгцэх алдар нэр, мөнгө гэж юу байх вэ!!!

2  |  0
zochin(86.40.153.105) 2023 оны 05 сарын 06

devjeeniihee ezenii ehnertei muudaad bsan bizdee. oligtoihon devjeend orson bol iluu sain barildah bsan. muu devjeeg uud tataj bsan bn

3  |  0
зочин(139.5.217.146) 2023 оны 05 сарын 06

багш нь ажилдаа эхнэрээ оролцуулаад хэрүүлийн бузар болсон бна. хийморь нь доройтно гээд гарсан нь болж дэвжээгээ сольж болоогүйм бхдаа

4  |  0
Ккк(66.181.161.119) 2023 оны 05 сарын 06

Муу дэвжээнд ороод багахан амжилт гаргасан байх..

2  |  0
бөх(202.179.25.43) 2023 оны 05 сарын 06

Үндэсний бөхөө барилд , элэбэг заан болнооо...

3  |  0
Зочин(202.9.40.151) 2023 оны 05 сарын 06

Бөх байхгүй,бэлтгэл хангах хүн байхгүй ийм дэвжээнд орох нь буруу юм байна. Цаашидын ажил амьдралд нь амжилт хүсье.

1  |  0
mongol(202.55.188.113) 2023 оны 05 сарын 06

Ацаа хийж япон болсон юум бэ хар эргүү чинь өдийд эх орондоо ирээд жаргах байлаа гохино кк

0  |  2
хүн(202.55.188.116) 2023 оны 05 сарын 06

лаларйн оякатагаас болж байгаа юм

5  |  1
Хятад(66.181.161.245) 2023 оны 05 сарын 04

Япон иргэншилтэй

2  |  0
mgl(111.239.180.40) 2023 оны 05 сарын 04

amjilt gargasan hiih yum a hiisen uchir bolson deere uur.n amdral aa uruu chiidej bhad bid olon yu heleed demii zuv uurdiin yum gej bdaggui uchir amjilt garsan daraag.n amdral aa bodson zuv eh orondoo ochij ardtumen dee ulziitei yum hiigeesei hoid iin amdrald amjilt husei

0  |  0
S(202.170.73.226) 2023 оны 05 сарын 06

Naad chin denduu targan bna, nuruu uvduhgui yahav

5  |  1
Top