Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос "Ice Top" хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002520401 дугаартай хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр (2023.05.08) хянан хэлэлцээд, дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүхээс шүүгдэгч С.Чулуунбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнийг нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.
Эх сурвалж: БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
Сэтгэгдэл ( 2 )
Lkhagvaa ah suuchaad irsoishd
ХӨГШИРЧ БАЙЖ ҮХЭЖ ХАТСАНЫ ХАР ТАМХИ ВЭ, ЧӨТГӨР ГОЙМОНД ДУРЛАВ ГЭГЧЭЭР