Сураггүй болоод байсан 87 настай иргэнийг гурав хоногийн дараа эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Тодруулбал, Дорноговь аймгийн цагдаагийн газарт 2023 оны 05 дугаар сарын 07-ны өдөр "87 настай манай аав Б нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээсээ гараад одоо хүртэл сураггүй алга боллоо" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн газраас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, өчигдөр 17:50 минутанд 87 настай иргэн "Б"-г Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км газраас эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )