IU-г хулгайн хэргээр цагдаад өгчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Өмнөд Солонгосын алдартай дуучдын нэг IU-г хулгайн хэрэгт холбогдуулан цагдаад мэдэгджээ. Түүнийг бусад уран бүтээлчдийн дууг хулгайлсан гэх үндэслэлээр Maeil Kyungjae цагдаад мэдэгдээд байгаа бөгөөд дотоод гадаадын нийт 6 дуу хулгайлсан хэмээн буруутгаад байгаа аж. 

IU-ийн “The Red Shoes”, “Good Day”, “Bbibbi”, “Pitiful”, “Celebrity”, “Boo” зэрэг дуунууд нь бусад уран бүтээлчдийн дуунуудтай ая, хэмнэлийн хувьд ижил байгаа тухай гомдол гаргагч дурджээ. Тэр дундаа "Good Day", "The red shoes" дуунууд нь эх хувилбар гэх дуутай тун ч төстэй сонсогдож буйг онцолсон байна. 

Энэ тухай нэгэн хуульч "Зохиогчийн эрхийн тухай хуулийн 140-р зүйлд зааснаар ашиг олохын тулд бусдын бүтээлийг хуулбарлах, шинэчлэх, түгээх зэргээр зохиогчийн эрхийг олон дахин зөрчиж байгаа хүмүүсийг гэрчлэх этгээд шүүхэд өгөх эрхтэй" гэжээ. 

IU-ийн “The Red Shoes” хэмээх дуу нь 2013 онд цацагдсан Nekta-ийн "Here's Us" хэмээх дууг хуулбарласан гэх шүүмжлэлд өртөж байсан. Тухайн үед Nekta дуучин IU-ийн харьяалагддаг байсан агентлагт хандсан ч ямар нэгэн хариу өгөөгүй тухай дурдаж байжээ. 

 

IU-ИЙН “THE RED SHOES”

 

 

NEKTA-ИЙН "HERE'S US"

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.1) 2025 оны 03 сарын 13

Тэр Солонгос хулгайч яах вэ, манайд өөрийн дуу, хөгжмийн хулгайч зөндөө байгааг бичээч

1  |  0
иргэн(122.201.21.98) 2025 оны 03 сарын 13

Манайд бол хавчиг, гуншах болд гэж нэг хулгайч бдгийн

1  |  0
....(203.91.115.47) 2025 оны 03 сарын 13

IU иин тухай худлаа мэдээлэл

2  |  1
Top