Хилари Дафф, Гвинет Пэлтроу нарын баримталдаг "өлсгөлөн" дэглэм

2023 оны 05 сарын 11

Жүжигчин Хилари Дафф "өлсгөлөн дэглэм" хэмээн нэрлэгддэг Гвинет Пэлтроугийн хоолны дэглэмийг барьж байгаа тухайгаа хуваалцжээ. 

Энэхүү хоолны дэглэм нь эрүүл мэндийн тал дээр асуудал үүсгэдэг гэх маргаан бий. Уг дэглэмийн тухай олон нийтэд нээлттэй ярьсан Гвинет Пэлтроу багагүй шүүмжлэлд өртөж байсан бөгөөд Хилари Дафф ч мөн уг дэглэмийг барьдаг гэдгээ ийнхүү хүлээн зөвшөөрчээ. 

 

 

Хилари Дафф "Би цэцэгт байцааг уураар шарагчинд шарж идэх дуртай. Ихэвчлэн өндөгний салат болон шарсан өндөг, авокадо, веган хиамаар хооллодог. Мөн оройн цагаар овъёос идэх дуртай. Өглөө тахианы мах идэж, дасгалжуулагчийн зааварчилгаан дор эрчимтэй дасгал сургуулилт хийдэг" гэжээ. 

 

 

Гвинет Пэлтроугийн хувьд өнгөрөгч гуравдугаар сард өөрийн баримталдаг дэглэмийн тухай ярьсан нь олон нийтийг төдийгүй эмч мэргэжилтнүүдийг багагүй цочирдуулсан. Тэрээр цусан дахь сахарын хэмжээгээ нэмэгдүүлэхгүйн тулд өглөөг аяга кофегоор эхлүүлдэг байна. Үд дунд хүртэл хоол идэхээс татгалздаг тэрээр өдрийн хоолондоо ихэвчлэн ясны тунгалаг шөл уудаг. Үүний дараа нэг цагийн хугацаанд дасгал хөдөлгөөн хийж, 30 минут орчим халуун саунд суудаг аж. Оройн хоолондоо хүнсний ногоо түлхүү хэрэглэдэг хэмээсэн тэрээр өмнө нь үүнээс хоёр дахин их хэмжээгээр хооллодог байжээ. Удаан хугацааны турш ковид-19 болон үрэвсэлт өвчнөөр шаналсан Гвинет Пэлтроу энэхүү дэглэмийн ачаар өвчнөөсөө ангижирч чаджээ. Гэсэн ч ийнхүү ил тод бусдад зарлаж байгаа нь зөвлөгөө өгөх зорилго агуулаагүй гэдгийг тэрээр онцолжээ. Тиймээс энэхүү "өлсгөлөн" дэглэмийг өөр дээрээ туршихгүй байхыг дахин дахин анхааруулсан байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top