Александра Бойкова: Монголд би заавал дахиж очно

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

ОХУ-ын шилдэг тамирчид энэ сарын 6-7-нд Монголын "Мөсөн өргөө"-нд уран гулгалтын үзүүлэх тоглолт хийсэн билээ. Тэдний нэг болох хосын төрлийн Европын аварга Александра Бойкова Монголын тухай сэтгэгдлээ блог дээрээ хуваалцжээ.

Монголын зах хязгааргүй хээр талд хийсэн миний бяцхан аялал


АЛЕКСАНДРА БОЙКОВА

Саяхан надад аялагч жуулчдын хөл бараг хүрээгүй, долоо хоногт Эрхүүгээс ганц, хоёр л нислэг очдог, дэлхийн хамгийн өвөрмөц орон Монголд очих аз тохиолоо.

Харамсалтай нь, би тэнд хоёрхон хоносон. Ажлын хуваарь тун шахуу, завгүй байсан ч та бүхэнд ярьж өгөх зүйл байгаа.
 


Мэдээж хэрэг эхлээд энэ орны тухай түүхийн талаар богинохон мэдээлэл өгье. Бараг бүх хүн Татар-Монголын дарлалын талаар мэднэ. Энэ улс цагтаа хүчирхэг, нөлөөтэй орон байлаа. Ази тивээс ганцхан Япон улс л Монголд эзлэгдээгүй үлдсэн гэдгийг дурдъя. Монголчууд хоёр удаа Японд халдан довтолсон ч усан флот нь хар салхинд өртөж, живээд Японы нутагт хүрж чадаагүй юм.  

Гэхдээ одоо энэ орон, ард түмнийх нь талаар мэдэхгүй хүн олон. Уг нь Монголын тухай мэдэж байх хэрэгтэй дээ. Монгол бол Хятадын гол нүүрс нийлүүлэгч. Маш том зэсийн нөөцтэй орон.

Хүн амынх нь талаар ярих юм бол 3,5 сая хүнтэй. Нийслэл Улаанбаатар хотод 1,6 сая хүн амьдардаг. Монголын газар нутаг асар том тул хүн амын нягтаршил бага, нэг квадрат, км газарт ердөө 2,1 хүн оногдоно. Гэхдээ надад хүнгүй газар мэт санагдаагүй.

Энэ аяллаар хангалттай их юм үзэж, мэдэж авах цаг надад гараагүй гэдгийг хэлье. Хоёр хоногийн аяллаас Монголын талаар төрсөн сэтгэгдэл гэвэл зах хязгааргүй уудам тал, өндөр шилэн байшин, гэр хосолсон хот, сонирхолтой соёл, гайхалтай түүх (нүүдэлчин амьдралын хэв маягаас шалтгаалан, түүхийн архитектур, уран зургийн дурсгал бараг үгүй), Ази Оросын өвөрмөц огтлолцол. Би Монголын тухай их юм мэдэхийн тулд дахин Улаанбаатарт баяртайгаар очих болно.

За ингээд, яриагаа эхэлье. Онгоцонд байхад л Монгол надад гүн сэтгэгдэл төрүүлж эхэлсэн. Хүчтэй салхитай байсан ч өргөн уудам тал нутгийг би дээрээс нь харж явлаа. Нэг ч зам, хот тосгон харагдахгүй байхаар нь эхлээд бага зэрэг шоконд орсон. Ингээд манай онгоц шууд л хээр талд газардсан. Нислэгийн зурвасын дэргэд адуун сүрэг давхиж, цаана нь хэдэн гэр харагдаж байлаа.
 

Харин дараа нь бид Нисэх буудлаас Улаанбаатар хүртэл маш сайхан, чанартай асфальт замтай гэдгийг мэдэж авсан юм. Замын эргэн тойрон үнэхээр үзэсгэлэнтэй. Заримдаа жижиг байшин, гэр тааралдах ч харин адуун сүрэг үргэлж байх юм. Энд буугаад өргөн уудам хээр талын цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалж, зах хязгааргүй хээр талд гүйж, харайж, зугаалах хүсэл төрнө.

Нисэх буудлаас хот хүртэл 30-40 минут зарцуулсан. Харин хотод ороод иртэл төсөөлөхийн аргагүй түгжрэл эхэллээ. Хэрэв та Монголд очих гэж байгаа бол бүх хотыг дамнасан аймшигтай түгжрэлтэй гэдгийг санаж яваарай. Өдөр, шөнө, Пүрэв, Ням гараг ялгаагүй, үргэлж түгжрэлтэй байна. Бид 12 км зам туулах гэж 1,5-2 цаг зарцуулж байлаа. Тийм болохоор Улаанбаатарын ойролцоох түүх соёлын дурсгалт газруудыг үзье гэвэл эртнээс хэд хоног зарцуулахаа төлөвлөөрэй.

Мөн жолооч хөлсөлж авсан нь дээр шүү. Өөрсдөө машин баривал маш аюултай. Баруун зүүн, урд хойно гээд алхам бүрд чинь осол үүсэх нөхцөл байдал бэлэн байгаа шүү. Тиймээс энэ замбараагүй түгжрэлээр яаж явахаа мэддэг хүнтэй хамт явах хэрэгтэй. Замын хөдөлгөөнтэй холбоотой хөгжилтэй зүйлээс дурдвал замын голд замын цагдаагийн зогсох өндөрлөг байртай, Замын цагдаа нь ч байнга хашгарч, шүгэлдэж байх юм. Тэд маш хичээл зүтгэлтэй шүгэлдэх тул зочид буудлын 19 давхарт ч сонсогдож байв.

Улаанбаатар хотын хөшөө, баримал анхаарал татна. Орчин үеийн хөшөө, арт-объектоос гадна уламжлалт зэсэн хөшөөнүүдтэй. Хотын захад орших морины хөшөө маш их таалагдсан. Морин клубийн дэргэд байдаг байх гэж би таамагласан. Харамсалтай нь зураг гоё авч чадсангүй. Ер нь урлагийн бүх объект нь анхаарал татсан, дахин дахин үзэх хүсэл төрүүлнэ.

Улаанбаатарын нүүр царайг тодорхойл гэх юм бол Азийн соёлыг орос соёлтой хослуулсан хот гэж би эргэлзэхгүй хэлнэ. Хотын төв нь Бээжинтэй төстэй. Хотын захаар жижигхэн байшингууд, ЗХУ-ын үеийн барилгатай тун адил барилгууд, бүр гэр хүртэл байх юм.

Хотын төвд хятад стилийн саравч, модтой цэцэрлэг барьжээ. Энэ нь хотын иргэдэд чимээгүйд сууж, амрах, юм бодох, эсвэл өдрийн хоолоо идэхэд тустай.

Хятадын уламжлалаас би хятад ахмад настнууд өглөө олноороо дасгал хийж байхыг анзаарсан. Анх Шанхайд хараад их гайхаж байж билээ. Харин Улаанбаатарт хэдхэн цөөн хүн талбай дээрээ дасгал хийж байлаа.

Ази, Оросын соёл хосолсон нь дэлгүүрт тод ажиглагдана. Жишээ нь, нэг лангуун дээр Япон, Хятад, Солонгос жигнэмэг, Оросын вафли хамт байхыг харж болно. Монголын тараг, Оросын сүү, хөлдөөсөн дуриан жимс, зүссэн мөөг гээд л газар газрын зүйл хамтдаа.

Ингээд эцэст нь бага зэрэг зөвлөгөө өгье.

Нэгдүгээрт, Монгол эх газрын эрс тэс уур амьсгалтай тул өдөр нь +20 байснаа шөнө нь +3 болж сэрүүсдэг. Тиймээс хувцсаа бүгдийг нь аваад яваарай.

Хоёрдугаарт, онлайн орчуулагч авч яваарай. Учир нь орос, англиар ярьдаг хүн цөөхөн байсан. Банканд ч англиар бараг ярихгүй байлаа.

Гуравдугаарт, Оросын банкны карт Монголд үйлчилдэггүй юм байна. Хэрэв та евро, рубль авч яваа бол шууд чэнжүүдийн гудамжинд очиж, солиулсан нь дээр. Гадна талаасаа найдвар муутай харагдах ч өөр арга байхгүй. Тэнд л евро, рубль солиулдаг. Банкнаас өндөр ханштай ч өөр арга байхгүй. Харин та ам.доллартой бол ямар ч банканд солиулж болно.    

Дөрөвдүгээрт, Та мөнгөө амжилттай солиулж чадсан бол заавал GOBI-д очиж, дэлхийд шилдэг ноолууран хувцас худалдаж аваарай. Говь компанийн ноолуур Орост байдаг ч 2-3 дахин үнэтэй байдаг. Харин энд бол сонголт ихтэй, хямдхан юм.

Тавдугаарт, заавал монгол хоол идэж үзээрэй. Маш амттай шүү.

Сүүлд нь хэлэхэд хэрэв та адал явдал, шинэ сэтгэгдэл хүсэж байвал хээр талд анд явах, эсвэл говь цөлд очоод үзээрэй. Маш сайхан, сонирхолтой гэж хүмүүс ярьж байсан шүү.

Ер нь би Монголд дахин очно, гэхдээ нэг бус удаа. Энэ сайхан орныг сайн мэдэх, судлах цаг хүрэлцээгүй учир дахин дахин очно. Монголын соёлыг судалж, өргөн уудам хээр талаар адуу мал харангаа зүгээр л зугаалахыг хүснэм.

Би дахиж очно шүү.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Могул кан Түрэгч (66.181.161.143) 2023 оны 06 сарын 09

Татар чинь яс яривал Монголоос хөөгдсөн овог аймаг шүү күүхээн Ер нь нүүдэлж цус холилдсон улс нь явж явж Түрэг улсын үлдэгдэлтэй нийлсэн байх өндөр магадлалтай тэхээр Монгол угсаанаас ариа өөр гэсэн үг цөллөгсөдөд дарлуудснаа эндүүрэх хэрэггүй ээ

0  |  0
Зочин(66.181.182.226) 2023 оны 05 сарын 15

Аялал жуулчлал хөгжүүлье гэвэл иймэрхүү хүмүүсийн үг яриан дээрээс дүгнэлт хийх хэрэгтэй дээ. Манай хот их тоос шороотой, зүлэг мод муутай, төвөөсөө хэдэн блок явахад л байшин барилгын өнгө зүс гундуу болж ирдэг дээ.

1  |  0
Ө(103.9.90.130) 2023 оны 05 сарын 13

яг ХҮСНЭМ гэж хэлсэнүү

0  |  0
ЗОЧИН(202.9.40.146) 2023 оны 05 сарын 15

МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ДУТУУ МЭДҮҮЛСЭН БАЙНА. ОРОС ОРОН ГЭЖ БАЙГААГҮЙ. МАНАЙ МОНГОЛЫН АЛТАН УЛСЫН ЭЗЭМШИЛД БАЙСАН НЭГЭН ЖИЖИГ ОВОГ БАЙЛАА. МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРЭН ЗӨВХӨН АЗИ БИШ ДЭЛХИЙГ ЭРХШЭЭЖ БАЙВ. Бодвол түүхийг залуустаа худлаа хэлж, бичиж, толгойг нь угаадаг уламжлалтай даа, 2 хөрш.!!!!! БУСАД НЬ ҮНЭН.

1  |  1
УДВАЛ Гомбосүрэн(124.158.65.164) 2023 оны 05 сарын 15

Дэлхийн одын нэг үгийг ч гэсэн тусгаад аваасай даа түгжрэлийг аймаар хэллээ өвөл ирээгүй нь яамай даа. Улс эх орондоо асуудалгүй сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юмсан даа\n

3  |  0
Зочин(43.228.129.150) 2023 оны 05 сарын 15

Манай Монгол улс маш сонирхолтой шүү\n

1  |  0
Зочин(150.129.140.99) 2023 оны 05 сарын 15

Тийм шүү Улаанбаатарчууд удахгүй Хархорин хотруу нүүнэ тэр маш гоё хот байх болно

2  |  0
Зочин(202.9.40.170) 2023 оны 05 сарын 15

Метроны хэрэг байхгүй шүү, газар хөдлөлтийн идэвхжил ихтэй бүс. Харанхуй газар нүхэн доогуур зорчих хүсэл хэнд ч алга. Тэгээд ч удахгүй хотын тал нь шинэ нийслэл хот Хархорин рүү нүүнэ. Шинэ Зуун мод хот, Хархорин нүүхийн хооронд метро гэж харанхуй нүх ухах , мөнгө дэмий үрэх хэрэг байхгүй!!!

5  |  3
Уншигч (202.9.41.25) 2023 оны 05 сарын 15

Баярлалаа амжилт ура ялалт

7  |  1
202-d gesen gard(202.55.191.130) 2023 оны 05 сарын 12

orosuud tatar mongoliin darlaliig harin sain medej ene ni oros oroniig negtgej hvcherheg uls bolgoj ogsond bayrlaj talahaj baidag yum daa. orosiin tom tvvhchid mongoliin baildan daguulaltiig tun sainaar yridag daa.yagaad gevel shashiniig solih gej vzeegui zobhon 10 hubiin tatvar abaad l boloo, daranguilagch tsereg tsagdaa suuj orosiig suuj darlaj bgaa gedeg yumaa. bas orosiig katoloki shashin tivtonuud , polsh germanii hvleg baataruudaas avarch orosiig vnen aldartanii shashint ooriin gesen soelt ertontsiig bvteehed tus bolson gej vzdeg yumaa..

4  |  0
Зочин(202.126.88.129) 2023 оны 05 сарын 12

..бараг бүх хүн татар монголын дарлалыг мэднэ ..гэжээ оросуудын манай монголчуудыг үзэж чаддаггүй учир нь энэ ш дээ, иванууд дунд сургуулиасаа эхлээд түүхээ ингэж заадаг,энэ дарлал хөгжлийг нь хэдэн зуунаар хойш нь татсан бид европоос хоцорсон шалтгаан нь энэ гэж заасаар үзэн ядалт бий болгосон.Монголчууд тэлэх орон зайг нь гаргаж өгсөн өмгөөлж хамгаалсан гэж түүхээ үнэнээр нь ярина гэж байхгүй\n

3  |  3
Зочин(66.181.178.153) 2023 оны 05 сарын 15

Эргэн эргэн ирээрэй

5  |  1
ААН(202.131.254.222) 2023 оны 05 сарын 15

Тал ,зах хязгааргүй говь л их таалагдана даа

7  |  0
Зочин(66.181.161.47) 2023 оны 05 сарын 15

Оросууд ерөөсөө манай гуанзны хоолыг л дахин дахин яриад байдаг. Бас шар чингис архиар ямар ч ажил бүтээж болно. Чистая гээд дайрчихна.

2  |  0
зочин(103.229.121.188) 2023 оны 05 сарын 15

Банкны теллерүүд ядаж англиар ярьж сурах хэрэгтэй юм байна даа, оросуудад хүртэл гологдохоор яаж монголд дэлхийн хүмүүс ирж үйлчилгээ авах юм бэ

14  |  0
Dembee(202.126.89.54) 2023 оны 05 сарын 11

Mongold zun namriin tsagaar aylah heregtei tvvhiin ov soeltoi taniltsaarai baigaliin vzegselent gazruud ihde ih

1  |  0
Зоч(103.254.123.86) 2023 оны 05 сарын 11

Метрогүй хот гэж гайхасныг нь бичээгүй байна шүү дээ. Өдий болтол ядаж тавхан км хонгил ухчихаж чаддаггүй арчаагүй...

1  |  0
V(202.170.73.226) 2023 оны 05 сарын 11

Ocoo do

0  |  0
зочин (202.9.46.15) 2023 оны 05 сарын 15

Үнэнийг өгүүлжээ. Монголд дахин ирж тал нутагт очоорой

7  |  0
Top