31 жилийн өмнө батлагдан хэрэгжиж буй сонгуулийн тогтолцоог өөрчлөх, ард түмний төлөөллийн тоог нэмэх асуудал энэ хаврын халуун сэдэв. Олон нийтийн дунд тогтолцоог өөрчлөхийг 100 хувь дэмжиж байгаа хэдий ч гишүүдийн тооны асуудал дээр өөр өөр байр суурь илэрхийлж байна. Өөр өөр гэдэг нь улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллага, иргэд тоо нэмэх асуудлыг бүрэн дэмжиж байна гэсэн үг. Илүү тодорхой болгож хэлбэл 76 гэдэг тоог 99, 108, 120, 123, 152 болгон нэмэгдүүлэх гэсэн тооны хэд хэдэн хувилбар байгаа гэсэн үг.
Тогтолцоо болон тооны асуудлаар өчигдөр NTV телевиз хэлэлцүүлэг зохион байгуулж парламентад суудалтай намуудын төлөөлөл, Засгийн газрын төлөөлөл оролцлоо. Тогтолцоог өөрчлөх, тоог нэмэгдүүлэх шалтгааны хариу гол нь байж талууд өөрийн байр суурийг илэрхийлэв.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР: 2008 оны 07-р сарын 01-ний хэрэг явдал нь юуг харуулсан бэ гэвэл мажоритар тогтолцоогоор өнөөгийн эрх баригч нам ялалт байгуулсан. Хэдийгээр ялалт байгуулсан хэдий ч хүн амын тал нь амьдарч байгаа УБ хотод ялагдсан. Гэтэл нөгөө талдаа бусад нутаг дэвсгэр тойрог дээр ялалт байгуулж нийтдээ 45 суудалтай болсон. Хамгийн гол асуудал нь сонгогчдын тооны зөрүүтэй асуудал байсан. Энэ нь 2008 оны сонгууль шударга бусаар явагдсан гэх яриа, хардлагыг төрүүлсэн. Энэ бол тогтолцоо болохгүй байгаагийн тод илрэл.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хэлж байгаачлан 2008 онд сонгуулийн тогтолцоо нь гажуудалтай байгаа учраас 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан. Үр дүн нь гарч сонгуулийн дүнг олон нийт тайвнаар хүлээн авсан. Гэвч энэ тогтолцоог энэ тогтолцоогоор төрийн эрх барьсан Ардчилсан нам өөрөө үгүй хийж буцаагаад хуучин тогтолцоогоор нь сонгуулийг явуулдаг болсон юм. Гишүүдийн тоог нэмэх хэд хэдэн шаардлага байна. Нэгдүгээрт, Хуулийн шаардлага, Хоёрдугаарт, Нийгмийн, Гуравдугаарт, Улс төрийн, Дөрөвдүгээрт, Эдийн засгийн шаардлага байгаа.
Засгийн газрыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлэгт оролцсон. Тэрээр тооны асуудлыг ийнхүү тайлбарласан юм.
ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН: Өнөөдөр 76 гишүүнийг 76 дарга гэж ойлгоод байна. 76 чинь 76 төлөөлөгч байх ёстой. Гишүүний тоог 152 болгож байгаа зорилго бол 76 даргаас 152 төлөөлөгч болгох, Эрх мэдлийн төвлөрлийг 2 дахин буулгах, Төлөөллийн чанар, чадварыг 2 дахин нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм. Жишээ нь 76 гишүүний 39 нь чуулгандаа цуглаад хуралдах боломжтой. Ирсэн 39 гишүүнээс 20 гишүүн нь шийдвэр гаргаж хууль баталдаг. Шийдвэр гаргаж хууль баталж байгаа 20 гишүүн 10, 10-аараа нэгдэх боломж байгаа. Нэг үгээр хэлбэл нэг ойлголцолд хүрч бүлэглэл болцон 10 хүн парламентын шийдвэр гаргахад 50 хувийн нөлөө үзүүлчхэж байна. Тэгвэл 152 болговол тухайн 10 гишүүн 152 дотор хэдэн хувийн нөлөөлөл үзүүлэх вэ гэвэл 25 хувийн нөлөөлөл үзүүлнэ. Энэ нь юу гэж байна вэ гэвэл 152 болгосноор гишүүдийн нөлөөлөх чадвар 1 дахин буурна хэмээсэн юм.
Мөн иргэд олон нийтийн зүгээс тоо нэмэгдэх гээд байна. Тийм их мөнгө, байр сав байгаа юм уу гэсэн болгоомжлол, хардлагыг хэлж байгаа. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гишүүд нэг өрөөнд арвуулаа суусан ч болно. Парламентын гишүүн бүр заавал нэг өрөөнд сууна гэж хуульчлаагүй гэлээ.
Сэтгэгдэл ( 4 )
Гишүүдийн тоог нэмэх гээд энэ Амарбаясгалан мөн их тэнэг юм ярих юм. Хаанахын гишүүд 10 лаа нэг өрөөнд суудаг юм бол. Төрийн ордонд 10 хүн суухаар өрөө хэд байгаа юм бол. Мэдээж дараа нь парламентийн ордон барина гэж чи ярина шүүдээ. Чи ингэж ярьж байж МАН- ийг ирэх сонгуульд ялагдуудах ажлаа хийж байгаагаа ойлгож байгаа бол уу
Бүгдээрээ бөхийн өргөөнд суувал болж байна.
bolchihooroo mai chi l gene
тэгвэл бүгдээрээ нэг дор суу