Жүжигчин Юү А Ин 4 төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр шалгагдаж байгаа билээ. Өнөөдөр буюу 2023 оны тавдугаар сарын 11-нд түүний хоёр дахь удаагийн мөрдөн байцаалт болох байсан ч тэрээр мөрдөн байцаалтад орохоос татгалзжээ.
Тэрээр өнөөдөр өглөө сэтгүүлчдийн дарамтаас үүдэн мөрдөн байцаалтад оролцож чадахгүй болсон тухайгаа Сөүл хотын цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Түүнийг хар тамхитай тэмцэх хэлтэст ирэхэд хэд хэдэн сэтгүүлч байгаа харагджээ. Сэтгүүлчдийг хармагцаа буцсан тэрээр өмнө нь мөн байцаалт өгөхөөс татгалзаж байсан. Түүний байцаалт өгөх өдрийг олон нийтэд нээлттэй зарлах нь мөрдөн байцаалтын хугацааг ийнхүү хойшлуулсаар байна.
Сөүл хотын цагдаагийн газраас түүний байцаалт өгөх дараагийн товыг гаргажээ. Гэсэн ч хараахан батлагаажуулан олон нийтэд зарлаагүй байна.
Юү А Ин өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд эхний байцаалтаа өгсөн. Нийт 12 цаг үргэлжилсэн уг байцаалтын дараа дэмжиж байсан хүмүүсийнхээ урмыг хугалсандаа уучлалт хүссэн тэрээр маргааш нь олон нийтээс уучлалт хүссэн юм.
Цагдаа нар Юү А Иний мөрдөн байцаалтын явц удахгүй дуусах тухай саяхан мэдээлсэн. Уг хэрэгт Юү А Инээс гадна дөрвөн хүнийг хамааруулан шалгаж байгаа ажээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )