Ерөнхий сайд & СУРАГЧДЫН АСУУЛТ

2023 оны 05 сарын 11

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2023.05.11/ Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж байна.

Уулзалтад нийслэлийн 293 сургуулийн 12 дугаар ангийн 650 сурагч оролцож байгаа юм. Ерөнхий сайд “Шинэ сэргэлт-Шинэ мянган” илтгэл танилцуулан, мэргэжил сонголтын талаар ярилцаж, сурагчдын асуултад хариулж байна.

Сурагчид "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод байгаль орчин, ногоон хөгжил, аж үйлдвэржилт,  боловсрол, эрүүл мэнд, хүнээ хөгжлийн  талаар хэрхэн туссан болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн талаар тодрууллаа.

СУРАГЧДААС ТАВЬСАН ЗАРИМ АСУУЛТ:

-Манай улс хүний хөгжил төвтэй бодлого хэрэгжүүлж байгаа юм байна. Тэгвэл таны хувьд жинхэнэ боловсорсон хүн гэж хэнийг хэлэх вэ,

-Одоогийн нөхцөл байдалд авлигатай тэмцэх нь маш чухал. Гэхдээ бид урт хугацаандаа цөлжилтөд санаа зовж байна,

-Соёл урлагийн салбар уналтад орж, мэргэжлийн уран бүтээлчид ажлаасаа гарч байна,

-Дэлхийн геополитик хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үед манай улс батлан хамгаалах, зэвсэгт хүчний хувьд ямар  бодлого баримталж байгаа вэ,

-ЭЕШ-ын оноог ямар аргачлалаар тооцдог вэ,

-Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт хүн бүрд хүндээр тусаж байна инфляцын түвшинг хэрхэн бууруулах вэ зэрэг асуултад Ерөнхий сайдаас хариулт авч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top