Дуучин IU-ийн харьяалагддаг "EDAM" энтертайнмент түүнд холбогдох "хулгайн" гэмт хэргийн тал дээр албан ёсны байр сууриа илэрхийллээ. Уг мэдэгдэлд "5-р сарын 10-ний өдөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх зохиогчийн эрхийн зөрчлийн талаар мэдээлэл цацагдсаны дараа бид зохиогчийн эрхийн тал дээр мэргэшсэн хуулийн фирмд хандсан.
Одоогоор мөрдөн байцаах байгууллага болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан зүйлсийг нэгтгэн дүгнэвэл гомдол гаргагч нь хөгжмийн зохиолчдын эсрэг бус зөвхөн IU-г чиглэсэн гомдол гаргасан. Үүнээс үзэхэд хэргийн гуравдагч этгээд болох IU-г үндэслэлгүй буруутгаж байгаа нь харагдаж байна.
Мөрдөн байцаах байгууллага илтэд худал, гүтгэлгийн чанартай уг хэрэг дээр шуурхай, ухаалаг шийдвэр гаргана гэж найдаж байна" гэжээ.
Гомдол гаргагч этгээд дуучин IU-ийн зургаан дуу хуулбар, бусдын бүтээлийг хулгайлсан гэх гомдол гаргаад буй. Харин эдгээр дууны зохиогч нар уг мэдээлэл худал болохыг өөрсдийн албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )