Ардчилсан сонгууль гэдэг нь ард түмэн тусгаар тогтнол, халдашгүй эрх дархаа хамтарсан байдлаар илэрхийлж буй хэрэг бөгөөд иргэний заяагдмал эрхийн нэг болохыг судлаачид судлаачид тодотгодог. Тэгвэл ард түмэн энэхүү халдашгүй, заяагдмал эрх дархаа эдлэхдээ сонгогчийн боловсролоо нэмэгдүүлэхэд анхаарах нь нэг талаас хариуцлагын асуудал болж таарч буй юм.
Манай тухайд өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орулах тухай хуулийн төслүүд нийгмийн анхаарлын төвд байгаа билээ. Тиймээс сонгогчдын боловсролд зориулан Сонгуулийн тогтолцооны ангилалын талаарх мэдээллээс хүргэе.
Дэлхийн улс орнуудад сонгуулийн тогтолцооны олон хувилбар үйлчилж байгаа. Тэдгээрийг дотор нь хялбарчлан сонгуулийн олонхыг төлөөлөх тогтолцоо, сонгуулийн хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо, сонгуулийн холимог тогтолцоо гэсэн гурван ангилалд авч үздэг.
Эдгээрийн алинд ч хамааруулж болохооргүй үл шилжих нэг саналын, хязгаарлагдмал саналын, саналыг дугаарлаж өгөх Бордагийн тооцооны арга гэсэн сонгуулийн тогтолцооны ангилал бас байдаг аж.
Тэгэхээр энд эхэнд дурдсан үндсэн гурван ангилалын талаар дурдая.
НЭГ | Олонхыг төлөөлөх ( мажоритар) тогтолцоо
Тодорхой нэр дэвшигчээр дамжуулан сонгуулиар байгуулагддаг эрх барих байгууллагыг бүрдүүлдэг тогтолцоог олонхыг төлөөлөх тогтолцоо гэнэ. Энэ нь бусад намтай харьцуулахад тойрогтоо олонх сонгогчдын санал авсан нэг (нэг мандаттай тойргийн үед), эсхүл нэг намын жагсаалтад харьяалалтай хэд хэдэн нэр дэвшигч (олон мандаттай тойрогт) сонгогдсонд тооцогдох олонхын зарчимд үндэслэгдэнэ.
Мажоритар тогтолцооны үед олонхыг:
Тодорхой олонхын мажоритар тогтолцооны хэлбэрийн үед нэр дэвшигчийн (нэр дэвшигчдийн жагсаалт) сонгогдсонд тооцоход шаардлагатай тодорхой саналын хувийг хуулиар тогтоож өгдөг байна. Энэ хувь нь голдуу 50+1 санал байж болох боловч үүнээс өөр ч байж болох юм.
Хэрвээ тодорхой олонхын мажоритар тогтолцооны үед нэг ч ялагч тодроогүй бол хоёр дахь шатны санал хураалт болно. Хоёр дахь шатанд тухайн тогтолцоогоор шинэ санал хураалтад бусдаа бодвол хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг өрсөлдүүлэх, эсхүл өөр байдлаар зохион явуулах боломжтой.
Үнэмлэхүй (ердийн) олонхын мажоритар тогтолцооны хэлбэрийн үед нийт санал өгсөн сонгогчдын (хүчингүй саналын хуудсыг тооллогоос хасдаг) 50-аас доошгүй (хамгийн багадаа) хувийн санал авах шаардлагатай. Энэ тохиолдолд мөн нэг ч ялагч тодроогүй бол хоёр дахь шатны санал хураалт болно.
Харьцангуй олонхын мажоритар тогтолцооны хэлбэрийн үед нэр дэвшигч (нэр дэвшигчийн жагсаалт) сонгогдохын тулд өөр дурын нэр дэвшигчээс (жагсаалт) илүү санал авах ёстой. Энэ тогтолцоо нь дээрх хоёртой харьцуулахад өртөг өндөр хоёр дахь шатны сонгууль явуулах шаардлага үүсгэдэггүй гэдгээр давуу талтай боловч сонгуульд олон нэр дэвшигч оролцож байгаа тохиолдолд сонгогчдын санал хуваагдах магадлал өндөр.
Олонхыг төлөөлөх тогтолцоо нь харьцангуй олонхын, багц саналын, намын багц саналын, дараалал тогтоож саналаа өгөх альтернатив саналын, хоёр шатлалтай саналын гэх мэт хувилбаруудтай.
ХОЁР | Хувь тэнцүүлэн хуваарилах ( пропорционал) тогтолцоо
Нам эвслийн төлөөллөөр дамжуулан сонгуулиар байгуулагддаг эрх барих байгууллагыг бүрдүүлдэг тогтолцоог хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо гэнэ. Нам эвслийн авсан саналын хувьтай мандатын тоо нь уялдаж байх ёстой. Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоо нь жагсаалтын, шилжих бололцоотой нэг саналын гэх мэт олон хувилбартай.
Хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцоонд:
ГУРАВ | Холимог тогтолцоо
Олонхыг төлөөлөх, хувь тэнцүүлэн хуваарилах тогтолцооны аль алиных нь шинжийг агуулдаг. Энэхүү тогтолцоог холимог хувь тэнцүүлсэн, зэрэгцээ (параллел) гэж ангилж болно.
Холимог хувь тэнцүүлсэн тогтолцоонд сонгогчдын өгсөн нэг саналаар хоёр өөр тогтолцооны суудал хуваарилах аргыг хэрэглэдгээрээ онцлог юм. Зэрэгцээ (параллел) саналын арга нь сонгогч олонхыг төлөөлөх хэсэгт 1 санал, хувь тэнцүүлэн хуваарилах хэсэгт 1 санал өгдгөөрөө ялгаатай.
Сонгуулийн янз бүрийн тогтолцооны эцсийн үр дүн нь олон янз байж болох бөгөөд ялангуяа илэрхий олонх байхгүй тохиолдолд бүр ч илүү мэдрэгддэг. Иймээс сонгуулийн тогтолцоог сонгохдоо хэлбэр талаас нь биш агуулгаар нь авч үзэхийг онолын талаас нь шаардах болжээ.
Сонгуулийн тогтолцооны агуулгад дор дурдсан хүчин зүйлүүдийг зайлшгүй тооцох хэрэгтэй байдаг. Үүнд,
Сонгуулийн тогтолцооны агуулгад:
Олон ялагчдыг тодруулах арга:
Ганц ялагчийг тодруулах арга:
Сэтгэгдэл ( 0 )