Дүрэмгүй хувцаслагч Жулия Фоксийн бэлгэвчнээс бүтсэн хослол

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

 

Элдэв дүрэм, загварын чиг хандлагад баригддаггүй гэдгээрээ алдартай жүжигчин Жулия Фокс өнгөрсөн амралтын өдөр Лос Анжелес хотноо бэлгэвчнээс бүтсэн хувцаслалттай гарч иржээ. 

Түүний цээживч, цүнх, гутал бэлгэвч бүхий пластик материалаас бүрджээ. Бүх цаг үеийн хамгийн зоримог хувцаслалтаар тодроод буй уг хувцасыг тэрээр аюулгүй бэлгийн хавьтлыг дэмжих уриалга болгон өмссөн гэнэ. 

Элдэв гоёл чимэглэлээс татгалзсан тэрээр реппэр Канье Уэстээс салснаасаа хойш загварын зоримог шийдэлтэйгээр олны өмнө гарч ирэх болсон. Нэг хэсэг Ким Кардашъяаныг дуурайгч хэмээн цоллуулж байсан тэрээр тэс өөр хэв маягаар хувцаслаж, хэдийнэ өөрийн гэсэн хэв маягийг бий болгожээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top