Б.Энх-Амгалан: Эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй ч суралцсан төлбөрийг бүрэн төллөө

2023 оны 05 сарын 24

Сүүлийн үед "Боловсролын зээлийн сан"-тай холбоотой асуудал олны анхаарлын төвд байна. Тус сангаас зээл авч суралцсан хүмүүсийн дунд улс төрд нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай нь ч байв. Тэдний нэг нь БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн эхнэр байв. Харин Л.Энх-Амгалан сайд эхнэр нь БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн гэдгийг мэдэгдлээ.


Тэрээр "Олон нийтийн зүгээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүлээн авч, хүндэтгэж байна.

Миний зүгээс 2023.03.22-ны өдөр Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан иргэдийн мэдээллийг ил болгож, 04 сарын 07-ны өдөр гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэний 27 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлэхээр хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Өнгөрсөн 7 хоногт үе үеийн сайд нарын тушаалыг ил болгосон. Боловсролын салбарт 30 жил далд хийж, өмхийртөл дарчихсан байсан газрын наймаа, оюуны өмчийн хулгай, дипломын луйвар, зэргийг ээлж дараалан шалгаж, ил болгож, сугалааны цэцэрлэг дагасан хүнд суртал, авилга, чирэгдлийг шийдэж ирсэн. БЗС бол үүний үргэлжлэл.  2005 онд би хувийн хэвшилд ажиллаж байсан, би гишүүн байгаагүй, сайд болохоо мэдээгүй байсан гэж өөрийгөө өмөөрөхгүй. 2005 онд буюу 18 жилийн өмнө МУИС-ийн хууль зүйн сургуулийн шилдэг төгсөгчдийг Австралид суралцуулахад сонгогдсон 10 хүний 1 нь миний эхнэр. Тухайн үед Хууль зүйн яамны харьяа хууль зүйн үндэсний төвд багшаар ажиллаж байсан.

Журмын дагуу сонгогдож, журмын дагуу суралцаж, журмын дагуу ажиллаж, журмын дагуу гэрээний үүргээ биелүүлсэн. Эхнэрийн маань Австрали Улсад суралцсан баримт БЗС-ийн мэдээлэл дотор ил байгаа гэдгийг мэдэж байсан ч ямар нэгэн байдлаар нуух, ил болгохгүй байх үг, үйлдэл гаргаагүй.

Сайд давуу боломжоо ашиглаж эхнэртээ зээл авч өгсөн, чөлөөлүүлсэн мэтээр бүхэл бүтэн 18 жилийн ялгаатай цаг хугацааг хольж, хутгаж сошиал сүлжээгээр явуулж байгаа нь улстөрийн зорилготой үйлдэл болж хувирлаа. Тиймээс эхнэр маань БЗС-ийн журам зөрчөөгүй сонгогдож, журмыг зөрчилгүй суралцаж, журмын дагуу ажиллаж, 2017 онд журмын дагуу чөлөөлүүлсэн хэдий ч БЗС-аар суралцсан төлбөрийг нийгмээс тавьж байгаа шударга ёсны шаардлагыг хүндэтгэн үзэж бүрэн төлсөн болохыг үүгээр мэдэгдэж байна.

Бид БЗС-ийн асуудалд эрүүл, саруул ухаанаар хандах учиртай. Энэ сангаас санхүүжилт авсан бүх хүнийг хавтгайруулан харлуулж, улстөрийн сэдэл агуулах далд санаагаар жинхэнэ хууль зөрчсөн этгээдүүдийг бүдгэрүүлэх учиргүй.  Хэн нь шударгаар явж, журмын дагуу зээлээс чөлөөлөгдсөн бэ, ямар хүүхэд өөрийнхөө ур чадвар, боловсролоороо суралцсан бэ, хэн нь БЗС-ийн журам зөрчиж, өөрт байгаа давуу байдлаа ашигласан бэ гэдгийг маш тодорхой ялгаж, зааглах ёстой. БШУЯ-ны архивт үе үеийн сайд нарын тушаал, шийдвэр алдагдаагүй бүгд байгаа гэдгийг хариуцлагатай хэлье. БЗС-аар албан тушаалаа, мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, БЗС-ийн хууль, журам зөрчиж гэр бүл, үр хүүхэд, хамаарал бүхий хүмүүсээ гадаадад сургасан хэнбугай ч зээлээ эргүүлж төлөх ёстой гэдэг шаардлагыг 100 хувь дэмжинэ" хэмээв.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.69.95) 2023 оны 05 сарын 25

толсон нь гавьяа байгуулчихсан юм шиг болох нээ

0  |  0
Зочин (64.119.24.7) 2023 оны 05 сарын 25

БНХАУ төрийн зардлаар 350.0 мянган оюутнаа АНУ д сургаж бн.өндөр боловсролтой боловсон хүчинд асар их ач холбогдол өгч бн.даа энэ бол юугаар солихгүй баялаг гэж үзэж бн. Эрдэм мэдлэгтэй болоод эх орондоо ирж ажиллаж байгаа бол төлбөрөө төлж байгаа гэсэн үг шүү

0  |  0
к(202.179.25.172) 2023 оны 05 сарын 25

18жилийн өмнө Энх Амгалан сайд байгаагүй. Түмний төлөө сайн ажиллаж байгаа хүнээ бүү харлуул. Энэ мэдээлэл сайдын шударга шийдвэрийнг эсэргүүцэгчдээс угшилтай биш үү

1  |  1
Omhii piasdaa(31.164.60.105) 2023 оны 05 сарын 24

Omhii piasdaa enhamgalan CHI hamaatan sadan, ah dyy zulbasguudiinhaa zeeliig tolyyl \nOgtsor piasdaa

1  |  0
Omhii piasdaa(31.164.60.105) 2023 оны 05 сарын 24

Omhii piasdaa enhamgalan hijaa ehner hyyhdiinhee zeeliig teglesen baisan, ene piasdaa manan mafiin aluurchid hulgaichid tednii zulbasguudaas hahuulia hanatal avaad zeeliin sangiin medeelliig garidtai hamtarch ustgasan

1  |  0
Omhii piasdaa(31.164.60.105) 2023 оны 05 сарын 24

Omhii piasdaa enhamgalan hijaa ehner hyyhdiinhee zeeliig teglesen baisan, ene piasdaa manan mafiin aluurchid hulgaichid tednii zulbasguudaas hahuulia hanatal avaad zeeliin sangiin medeelliig garidtai hamtarch ustgasan

1  |  0
Зочин(202.21.108.5) 2023 оны 05 сарын 26

Энх-Амгалан сайд бол шударга байгаа. Ард түмэн дэмжиж байгаа. Зээл хэн ч авч болно. Энх-Амгалан сайдын ойр дотны хүмүүс зээл авч болохгүй гэсэн хууль бол байхгүй. Харин тэглүүлсэн зээлээ эргэн төлж байгаа нь сайн байна. Таныг дагаад олон хүмүүс зээлээ төлж ард түмний татварын мөнгө эргээд төрдөө ирэх болтугай. Дэмжиж байна.

2  |  1
Зангараа(204.111.170.39) 2023 оны 05 сарын 25

Шаардаагүй бол төлөхгүй яваад байх байж дээ хогнууд.

2  |  0
Огцоруул(192.82.83.199) 2023 оны 05 сарын 24

Үүнийг огцоруул

1  |  0
Zochin (202.126.90.150) 2023 оны 05 сарын 24

Ок.Бусад нь ингэж хурдан төлөөсэй!!!!!

0  |  0
Энэ(66.181.179.160) 2023 оны 05 сарын 24

Энэ саад тэгэлж амжаагүйдээ харамссан байна гэр бүлээрээ шунал нь буцалсан энэ дарга сайдууд яагаад яагаад ичих жоохонч нүүргүй бгаа юм бэ эхнэр нь яагаад одоо болсоон гэж зогсоодоггүй үргэлжүүлээд хулгайлаад бдаг юм бэ

1  |  1
эм(43.228.129.162) 2023 оны 05 сарын 24

Дүүгийнхээ төлбөрийг нэмээд төлчихөө сайдаа

1  |  0
Zochin(92.88.171.176) 2023 оны 05 сарын 24

Enxer xuuxed xamaatan sadan geed ger buleeree ulsaar surgaltiin tulburuu xiilgedeg ichix nuurgui buur neg tsairchixsan saixan garuud bainaa Mongoliin niigem bur yalzraad duuslaa

0  |  0
бас нэг Сийлнгмаа(103.242.47.230) 2023 оны 05 сарын 24

Өөрөө байгаагүй ч гэсэн ИХ-йн гишүүгий сүрийг үзүүлж байгаад авчихсан юм уу Энэ авгай сургууль төгссөн залуучдын болосжийг хулгайлсан байна шдээ Энэ хужаа царайт яав ч Монголоо гэсэн сэтгэлгүй амьтан байна дараагийн сонгуульд NO албан тушаалын хэрэг үүсгээчээ эхнэр нь ямар шалгуур давсан юм бэ

0  |  1
Зочин(103.57.93.204) 2023 оны 05 сарын 24

Энэ ац хулгайчийн солиорч бгааг хараач. Ард түмнийг юу гэж боддог өлбийсөн ац вэ. Чамаас олигтой хүн бол аль хэдий нь саналаараа огцорчихсон бх блаа. Чи өлбийсөн ац хулгайч учраас сандал албан тушаалтайгаа зууралдаж новширсоор л бна

0  |  1
Zochin(66.181.161.74) 2023 оны 05 сарын 24

Iim yum ajillaj chafahgui,ehneree omoorch bhr ajilaa hii ,hogiin yumnudiin bichsen yumig unshj bmrgui bn,or sedver medee tavi,zz

0  |  1
A(139.5.216.214) 2023 оны 05 сарын 24

Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

0  |  0
зочин (43.228.128.90) 2023 оны 05 сарын 24

чухал бичиг баримт хакердаж усгасан бол энэ сайдыг барьж хорьдогүй юмуу хууль шүүхийхээн

0  |  1
irgen(66.181.189.205) 2023 оны 05 сарын 25

barigdahaaraa tuluud l bolloo aan

1  |  0
sd(122.201.24.238) 2023 оны 05 сарын 24

tolku yhii luiwari huudi

0  |  0
Top