Х.Болортуяа эсээ бичлэгийн уралдаанд түрүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 26

МҮОХ-ноос Олимпын наадамд оролцогч эмэгтэй тамирчдыг идэвхжүүлэх, тэднийг карьерын дараах шилжилтэд бэлтгэх, хувь хүний хөгжил, гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ. “Спорт ба хүйсийн тэгш байдал” сэдэвт энэхүү уралдаанд 20 гаруй тамирчин материалаа ирүүлсэн юм. Улмаар эхний гурван байрт шалгарсан оролцогчдын шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар өнөөдөр Олимпик хауст гардуулан өглөө.

Шалгаруулалтын гуравдугаар байрт цанын ОУХМ, “Турин-2006”, “Ванкувер-2010” олимпын оролцогч Э.Очирсүрэн “Цасан сүлдэт хатад” эсээгээр шалгарч, өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнуулав.

Дэд байрт “Барселона-1992”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008” олимпын оролцогч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од “Эмэгтэй тамирчид ба тэгш эрх” эсээгээр шалгарч, мөн 500 мянган төгрөгийн эзэн болсон юм. Х.Эрдэнэт-Од гавьяатын хувьд бэлтгэлийн цагтай давхацсан тул хүрэлцэн ирж амжсангүй.

Харин тэргүүн байрт “Токио-2020” олимпын наадмын оролцогч, чөлөөт бөхийн ОУХМ Х.Болортуяа “Хурднаас хурданг туул!” эсээгээр шалгарч, англи хэлний бүтэн жилийн ганцаарчилсан сургалтад суух эрхээр шагнууллаа.

МҮОХ-ноос тамирчдын дунд судалгаа явуулахад англи хэлний мэдлэг чадвар нэн тэргүүнд тулгамдсан асуудал болоод буй нь тогтоогдсон тул тэргүүн байрын шагналаар англи хэлний сургалтын эрх сонгосон юм. Сургалтад хамрагдаж, хэлний мэдлэгээ сайжруулснаар гарах үр дүн нь тэмцээн уралдаанд оролцох үедээ олон улсын сэтгүүлчдийн асуултад чөлөөтэй хариулах, орчуулагчаар дамжуулалгүй өөрийгөө бүрэн илэрхийлэх чадварт суралцана. Мөн ОУОХ болон бусад байгууллагаас тамирчдын дунд зарласан төсөл хөтөлбөрт хамрагдах, дэлхийд алдартай компаниудаас менторын зөвлөгөө үнэ төлбөргүй авах, өөрийн бичил бизнесийг эхлүүлэхэд дэмжлэг авах зэрэг олон гарц нээгдэх юм.

Х.Болортуяа шагналаа гардан авсны дараа “Өөрийн мэддэг зүйлээ бичих байсан болохоор миний хувьд оролцоход дөхөм байлаа. Токиогийн олимпод оролцсоны дараа эмэгтэй тамирчдын үүрэг, оролцоо чухал юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс өөрийгөө сориод үзэхээр шийдсэн юм. Нэгдүгээр байрын шагнал англи хэлний бүтэн жилийн ганцаарчилсан сургалт байсан нь оролцох хүслийг улам их төрүүлсэн л дээ. Учир нь надад хамгийн хэрэгтэй зүйл энэ байсан. Тиймээс тэргүүн байрыг нь авна гэж зорьсон. Түүндээ хүрч чадсандаа баяртай байна. Одоо англи хэлээ шамдан сурах болно. Тамирчдаа дэмжиж, маш хэрэгтэй уралдаан зохион байгуулсан МҮОХ-нд талархлаа илэрхийлье” хэмээсэн юм.

МҮОХ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.197) 2023 оны 05 сарын 28

Гайгүй эсээг хар бяраар бичмээргүй л юм, хүнээр бичүүлчихэв үү

0  |  0
DR FRANK AND DR RAJ(102.89.23.232) 2023 оны 05 сарын 27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.\nИмэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM\nWhatsapp дугаар: 19099134258\nсайт: nyhcs.site

0  |  0
Зочин(64.119.19.37) 2023 оны 05 сарын 26

Бех гэхэд ухаантай охин юм, сайн байна ш дээ

0  |  0
Top