Канадад дэгдсэн ойн түймэр энэ жил ер бусын хүчтэй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.
Урьд жилүүдийнхийг давсан уг түймрийн тархалт эрчимтэй байгааг Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо мэдэгдлээ. Тус улсад одоогоор 414 ойн түймэр асаж байгаагийн 239 нь хяналтаас гарчээ.
Түймрийн улмаас 20 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Зөвхөн Квебек мужид л гэхэд идэвхтэй шатаж буй 150 түймрийн голомт байгаа аж.
Түймрийн утаа Америкийн Нью-Йорк, Вашингтон зэрэг хотуудыг бүрхсэн байна. АНУ хойд хөршдөө яаралтай тусламж үзүүлж байгаа аж.
Квебекээс гадна Канадын Британийн Колумб, Альберта, Онтарио, Шинэ Шотланд муж болон баруун хойд хэсэгт түймэр асаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Yanadaa Kanad shig saihan oitoi modtoi gazar haana bn