Д.Тогтох: ОХУ-ын Буриад улсад суралцахад давуу тал олон бий

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 06 сарын 13

ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас 150 оюутан элсүүлэхээр болжээ.  Дээрээс нь  монголчуудын аялал жуулчлалын гол маршрутын нэг болсон Улан-Үд хот амьдрах өртөг зардал, сургалтын төлбөр Монголтой ойролцоо, сургалтын чанар олон улсын түвшнийх  учир ОХУ, Буриад руу явж суралцах хүсэлтэй залуус  олон болжээ. Энэ тухай Буриад улсын ТОП их сургуулиудын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Д.Тогтохтой ярилцлаа.


-Монголд элсэлт, төгсөлт яг ид үргэлжилж байна. Тэгэхээр ОХУ тэр дундаа Буриад улсад суралцах ямар давуу талтай бол?

-Юуны өмнө их, дээд сургуулиа төгсөж буй залуус, мөн ирэх намар их сургуулийн босго алхахаар төлөвлөж буй ахлах ангийнхандаа баяр хүргэж, амжилт хүсье. Боловсрол мэдлэг гэдэг  хувь хүний төлөвшил, амьдралаа авч явах чадвар, цаашлаад эх орны хөгжил, бүтээн байгуулалтад хамгийн чухал байр суурийг эзэлдэг учраас хүн бүр сурах, хөгжих ёстой шүү гэдгийг онцолж хэлмээр байна. ОХУ-ын Буриад улсад суралцах олон давуу талтай. Тухайлбал, газар нутгийн байршлын хувьд ойрхон, замын зардал хямд. Ойролцоогоор 29000-80000 төгрөгөөр ирж очих боломжтой. Оросын бусад сургуулиуд болон өөр орныхтой харьцуулахад сургалтын төлбөр ньн харьцангүй хямд. Оюутнуудын хичээлийн байр, дотуур байр ойрхон.

Ном сурах бичгийг тухайн сургуулиас үнэ төлбөргүй олгож, тодорхой хичээлийг дахин сонгож суралцахад нэмэлт төлбөр шаарддаггүй. Их сургуулиудын  хичээлийн байр, номын сан, анги танхим бүгд сурч хөгжих тааламжтай орчныг  маш сайн бүрдүүлсэн байдаг гээд дурдвал олон зүйлийг хэлж болно. 

-Монголын нийгэмд бахдам амжилт, бахархах гавьяатай олон эрдэмтэн судлаач ОХУ-д мэргэжил эзэмшсэн байдаг.  Анхны оюутнууд хэдэн онд элссэн байдаг юм бол?

-Монгол Улс болон ОХУ нь олон жилийн сайн хөршийн найрсаг харилцаатай бөгөөд боловсролын системийн  хамтын ажиллагааны түүх 1911 оноос эхлэлтэй. Анхны монгол хүүхдүүд гадаад оронд, тухайлбал Эрхүү хотод 1913 онд Цэвээний Жамсрангийн зохион байгуулалтаар явж суралцаж байсан түүхтэй. 1926 онд 107 монгол оюутан Улаан-Үд хотод суралцаж, 1940 онд Монгол Рабфак нь 10 жилийн турш амжилттайгаар 1942 оюутныг Монголын төр нийгэм, улс ардын аж ахуйн нарийн мэргэжлүүдээр төгсгөсөн түүхэн баримт байдаг.

Мөн 1990 оныг хүртэл манай улсын дээд боловсролтой мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын 60 хувь, доктор хамгаалсан эрдэмтдийн 90 хувь нь ОХУ буюу хуучнаар ЗХУ-д суралцаж төгссөн байдаг. 2014 оноос Буриад улс руу харилцан визгүй зорчдог болсонтой холбогдуулан тэтгэлгээр болон хувийн зардлаар суралцах оюутнуудын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

-ОХУ руу бас Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутнуудын тоо, квот жил бүр нэмэгдэж  байна. Энэ жил хэдэн оюутан тэтгэлгээр суралцах эрх авсан бэ?

-ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн цорын ганц хэрэгжүүлэгч байгууллага нь РЦНК буюу Улаанбаатар хотод, тодруулбал “Сансар”-т байрлалтай “Россотрудничество” агентлаг юм. Тиймээс цахим орчинд ОХУ-ын тэтгэлэг олгоно гэсэн олон хуурамч мэдээлэлд итгэх хэрэггүй, РЦНК-аас явуулж буй  тэтгэлгийн сонгон шалгаруулалт маш шударга зарчмаар явагддаг,  оролцоод өөрийгөө сориод үзээрэй гэж хэлмээр байна. Тэтгэлэг горилж буй хүүхэд залуус,  Монгол Улсын аль ч насны иргэн нь өөрийн мэдээллээ тусгай сайтад оруулж, үнэн зөв бөглөхөд, Россотрудничество агентлагийн экспертууд дүнгээр нь жагсааж, тэтгэлэг олгодог. Энэ жилийн хувьд, ОХУ-ын Засгийн газрын 620 тэтгэлэгт хуваарийн сонгон шалгаруулалт саяхан явагдаж дуусаад байна.

-Тэгвэл ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд ирэх хичээлийн жилд Монголоос хэдэн оюутан элсүүлэх вэ. Улан Үд хотод суралцах оюутанд ямар шалгуур, шаардлагыг тавьж байгаа вэ? 

-2023 оны хичээлийн жилд бид  бакалаврын төрөл бүрийн мэргэжлүүдээр Буриад  улсын тэргүүлэх их сургуулиудад 100-150 монгол оюутан авахаар төлөвлөж байна. Тодруулбал, Буриад улсын Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль (ВСГУТУ),  В.Р.Филипповын Хөдөө аж ахуйн их сургууль (БГСХА)-д  олон улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй 50 гаруй мэргэжлээр элсэлт авч байна. Улан-Үд хотод суралцах хүсэлтэй хэн бүхэн дээд боловсролын бүх шатны мэргэжлийн зэрэг болох бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамрагдах боломжтой. Бид Буриад  улсын тэргүүлэх их сургуулиудад сурах хөгжих чинхүү хүсэлтэй, хичээл зүтгэл сайтай,  сурлага хариуцлага өндөр хүүхэд залуусыг дэмжиж ажиллахыг эрмэлздэг. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн А, В үнэлгээтэй төгсөгчдөөс  элсэх мэргэжлийн чиглэлийн ярилцлага хийсний үндсэн дээр элсэлтийн бүртгэлийг хийж, эцэг эхчүүд болон тухайн оюутантайгаа нягт хамтарч ажилладаг.

-ОХУ-ын цаг үеийн байдал гадаад оюутнуудын хичээл сурлага, ажил амьдралд  сөргөөр нөлөөлөх вий гэж зарим эцэг эхчүүд санаа нь зовж байгаа нь нууц биш. Энэ талаар та юу хэлэх вэ?

-ОХУ-ын цаг үеийн байдал ирэх жил тус улсад суралцах оюутны тоо квот, сургалтын төлбөр, сургалтын явц, амьдрах орчин зэрэгт сөргөөр нөлөөлөх хүчин зүйл байхгүй. Өнгөрсөн хоёр жилд COVID-19,  цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж,  ихэнх улс орнууд гадаад оюутнуудаа эх орон руу нь буцаан явуулсан байдаг.  ОХУ ч гэсэн мөн адил гадаад оюутнууддаа хамгийн түрүүнд виз олгож, эрүүл мэнд, аюулгүй байдалд нь анхаарч ажиллаж байсан. Мөн ОХУ аль ч цаг үед тус улсыг сонгон суралцаж буй гадаад оюутныхаа сурах хөгжих, ажиллаж амьдрах орчинд онцгой анхаарал хандуулж байдаг учир эцэг эхчүүд болон оюутан залууст санаа зовинох зүйлс гарахгүй гэдгийг  итгэлтэй хэлье. ОХУ-ын аль ч хотод ажил амьдрал хэвийн үргэлжилж байна.  

-Буриад улсын их сургуульд суралцах нь таны дурдаагүй, олон боломжууд  бас харагдаж байсан. Жишээ нь амжилттай суралцвал сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах, ахлах ангийн оюутнууд ажил хийх боломжтой гэх мэт?

-ОХУ-н Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд суралцаж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол оюутнуудын хувьд орос оюутнуудтай хамт орос хэл дээр мэргэжлийн хичээлүүдийг судлах боломжтой. Дээр дурьдсан сургуулиудын оюутны дотуур байр нь хичээлийн байрныхаа хажууд байрлах оюутны хотхоны бүтэцтэй тул сурч амьдрах тааламжтай орчин маш сайн бүрдсэн.

Манай төгсөгчид сургуулиа амжилттай төгсөөд шууд 100 хувь  ажлын байртай болдог.  Хичээлдээ мэрийж, давхар диплом эзэмшсэн тэргүүний оюутнууд ч олон бий. Хамгийн гол давуу тал нь сургуулийн байр, оюутны байранд байнгын хараа хяналттай байдаг. Өөрөөр хэлбэл, 17-19 насны оюутан гадна талаас том хүн мэт харагдах боловч дотоод сэтгэхүйдээ хүүхэд хэвээрээ байдаг. Тэд эцэг эхийн хараа хяналтаас гармагц хязгааргүй их эрх чөлөөний амтыг эдлэх гэдэг.  Чухам энэ үед гадны муу нөлөөнд автах, муу зуршилтай болох, архи, дарс уух, шоудах, шалтгаангүй дэлгүүр хэсэх, орой үдэш зугаацах, хичээл таслах, хоцрох, хичээлдээ явахаа болих зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс яг энэ эгзэгтэй насан дээр нь бид хараа хяналтыг маш сайн тавьдаг. Харин 2-3 дугаар курсээс эхлэн оюутан хүүхдүүд өөрөө биеэ дааж, төлөвшиж эхэлдэг.

-Элсэгчид хэлний бэлтгэлдээ Улаанбаатарт  суралцаж болно гэсэн мэдээлэл байсан. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөөч?

-Дорнод Сибирийн технологи, удирдлагын их сургууль болон В.Р. Филипповын нэрэмжит Буриадын улсын хөдөө аж ахуйн их сургуульд суралцах хүүхэд залуус орос хэлний бэлтгэлдээ Улаанбаатарт хамрагдаж болно. Мөн Улан-Үд хотод суралцах явцдаа бас хэлний бэлтгэлд давхар хамрагдах боломжтой.

-Хамгийн чухал бас нэгэн мэдээлэл сонирхье. ОХУ-ын Буриад Улсын ТОП сургуулиудад суралцахад ЭЕШ-ын оноо шаардахгүй гэсэн хэвээрээ юу?

-Хэвээрээ,  бид элсэгчдээс босго оноо буюу ЭЕШ-ын оноо шаардахгүй. Харин бүрэн дунд боловсролын гэрчилгээний дүн А, В байх, сурлагатай, хариуцлагатай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа.

-Сургалтын төлбөрийн хувьд ойролцоогоор хэдэн төгрөг болж байгаа вэ. Монголтой харьцуулахад их үү, бага уу эсвэл адилхан уу?

-Сургалтын төлбөр нь Монголын улсын их, дээд сургуулийн төлбөртэй  харьцуулахад ойролцоо гэж болно. Буриадын улсын хөдөө аж ахуйн их сургуульд 74,5 хувийн хөнгөлөлтөд хамрагдсанаар илүү хямд болно. Суралцах хугацааны хувьд, бакалаврын суралцах хугацаа дөрвөн жил, магистр хоёр жил, докторт дөрвөн жил байна. Мөн эчнээ ангиудад эдгээр мэргэжлийн чиглэлээр элсүүлэн авна.  Эчнээ ангийн сургалт нэг жилээр урт боловч төлбөр нь харьцангуй бага байна.

-Буриад улсын сургуулиудыг харж байхад олон боломж, давуу талууд харагдаж байсан. Жишээ нь, хэл соёл ойролцоогоос гадна амжилттай суралцвал сургалтын төлбөрийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах, ахлах ангийн оюутнууд ажил хийх боломжтой гэх мэт?

-ОХУ-н Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд суралцаж ирсэн түүхэн уламжлалтай. Монгол оюутнуудын хувьд орос оюутнуудтай хамт орос хэл дээр мэргэжлийн хичээлүүдийг судлах боломж бүрддэг гол давуу талтай. Ном сурах бичиг сургуулиас үнэ төлбөргүй олгодог, Дээр дурдсан сургуулиудын оюутны дотуур байр нь хичээлийн байрныхаа хажууд байрлах оюутны хотхоны бүтэцтэй тул сурч амьдрах тааламжтай орчин маш сайн бүрдсэн.

Манай төгсөгчид сургуулиа амжилттай төгсөөд  шууд 100 хувь  ажлын байртай болдог. Хичээлдээ мэрийж, давхар диплом эзэмшсэн тэргүүний оюутнууд ч бий. Хамгийн гол давуу тал нь сургуулийн байр, оюутны байранд байнгын хараа хяналттай байдаг. Өөрөөр хэлбэл, 17-19 насны оюутан гадна талаас том хүн мэт харагдах боловч дотоод сэтгэхүйдээ хүүхэд хэвээрээ байдаг. Тэд эцэг эхийн хараа хяналтаас гармагц хязгааргүй их эрх чөлөөний амтыг эдлэх гэдэг.  Чухам энэ үед гадны муу нөлөөнд автах, муу зуршилтай болох, архи, дарс уух, шоудах, шалтгаангүй дэлгүүр хэсэх, орой үдэш зугаацах, хичээл таслах, хоцрох, хичээлдээ явахаа болих зэрэг олон асуудал үүсдэг. Тиймээс яг энэ эгзэгтэй насан дээр нь бид хараа хяналтыг маш сайн тавьдаг. Харин 2-3 дугаар кур­сээс эхлэн оюутан хүүхдүүд өөрөө биеэ дааж, төлөвшиж эхэлдэг.

-ОХУ-ын зарим мужийн их дээд сургуулиуд гадны оюутнуудын ажил хийх бололцоог нээж өгсөн гэж байсан. Буриадад  ахлах ангийн оюутнууд суралцахын зэрэгцээ ажиллах боломж байгаа болов уу?

-Буриадад гадаад оюутнууд албан ёсны зөвшөөрөл аваад ажил хийх бүрэн боломжтой. Бүх хичээл орос хэл дээр явагддаг тул эхний жилд монгол оюутнууд биеэ дайчлах, хэлний мэдлэгээ сайжруулахад хэрэгтэй байдаг. Курс ахиад ирэхээр хичээл, амралтаа зохицуулаад ажил хийх оюутнууд мөн байдаг.

-Ер нь сургалтын төлбөр хэд байдаг бол. Амжилттай суралцвал хөнгөлөлт эдлэх үү?

-Буриадын улсын их сургуулиудын жилийн төлбөр нь ойролцоогоор 5-7 сая төг, оюутны дотуур байрны төлбөр 1-2 сая төг орчим, амьжиргааны өртөг харьцангуй хямд байдаг. Амжилттай суралцсан тохиолдолд 55-74.5 хувийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Ахлах курст ороод орос хэлний мэдлэг сайжирсан үед мэргэжлийн салбарын орчуулагч (англи, герман, франц), сэтгэл зүйч, багш, дээд сургуулийн багш  гэх мэт давхар диплом эзэмших бололцоотой.

-Хичээлийн хөтөлбөрүүд ямар хэл дээр явагддаг вэ?

-Дээд боловсролын сургалтын хөтөлбөрүүд нь ОХУ-ын Боловсролын яамаар баталгаажсан стандартын дагуу орос хэл дээр явагддаг. Гадаад хэлний хичээл дээр англи, герман, франц болон өөр хэл сонгон үзэх боломжтой. Эзэмших мэргэжил болон их сургуулийн диплом нь ОХУ болон олон улсад өндрөөр үнэл­дэгддэг, эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг эзэмшдэг байгаа.

-2023-2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл зэрэг албан ёсны мэдээллийг  хаанаас авах боломжой вэ?

-Буриадын улсын их сургуулиудад онц суралцсан тохиолдолд боловсролын сайдын болон хөдөө аж ахуйн яамны сайдын тэтгэлэгт хамрагддаг. ОХУ, Буриад улсын чанар, чансаатай ТОП сургуулиудынхаа талаарх мэдээлэл болон 2023 - 2024 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг  цахим орчин дахь “ОХУ-ын Буриад улсын тэргүүлэх их сургуулиуд” нэртэй фэйсбүүк хуудсаас авах боломжтой. Мөн холбогдох утасны дугаараар лавлаж асууж болно. Бид хот хөдөөгөөс ирж буй зарим ЕБС-ийн хүсэлтийн дагуу тухайн албан байгууллагад очиж мэдээлэл өгч ажиллаж байна. Буриадын улсын их сургуу­лиудад суралцах хүсэлтэй бол 95553562 утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

-Монголоос оюутан элсүүлж буй дээрх хоёр их сургуулийн талаар товчхон танилцуулбал?

-В.Р.Филипповын нэрэмжит Буриадын улсын Хөдөө аж ахуйн их сургууль нь Буриад Улсын анхны дээд сургууль, 1931 онд байгуулагдсан. 2014 онд явуулсан төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгаагаар төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төв нь ОХУ-н 82 субъектын 925 төвөөс VI байрт шалгарсан. 2021 онд Бүх Оросын “ОХУ-ын 100 шилдэг боловсролын байгууллага”, 2022 онд Бүх Оросын “ОХУ-ын салбарын шилдэг байгууллага” шагнал хүртсэн, нийт  есөн хичээлийн байр, дөрвөн сургалтын талбар, нэг агрономын полигонтой. Зургаан музей, 213 хичээлийн танхимтай том сургууль байна.

Дорнод Сибирийн технологи, удирдлагын улсын их сургууль нь 1962 онд Буриадын Хөдөө аж ахуйн их сургуулиас салбарлан  гарсан түүхтэй. 60 мянга орчим мэргэжилтэн улс ардын аж ахуйд бэлтгэж өгсөн амжилттай. Одоогийн байдлаар 110 мэргэжлээр 15 000 оюутан суралцан, 1900 багш, ажилтанууд хөдөлмөрлөж байгаагаас 768 доктор багш нарын 130 нь шинжлэх ухааны доктор цолтой. Мөн 24 хичээлийн байртай, физик-химийн судалгаа, плазм-эрчим хүчний технологи, геоэко­логийн төвүүд, 13 эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн төв, есөн иновацийн бага оврын үйлдвэртэй. ОХУ-ын Боловс­ролын яам, Буриад Улсын Боловсрол шинжлэх ухааны грантад шалгаран төслүүд дээр ажилладаг, алтан медальтай их сургууль байна. Мэргэжлийн чиглэл, элсэлтийн хөтөлбөрийн талаарх мэдээллийг цахим хуудсаас авах боломжтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чимэддорж(124.158.68.100) 2023 оны 06 сарын 14

мөнгө төлж улан-үдэд сурах гэж доромжлол харин сүүлийн үед биологийн чиглэлээр манай лабораториудад ирж ажиллаад докторын дипломтой буцсан улсууд зөндөө байгаа Оросын Высшая аттестационная комиссия хянаж зөвшөөрөл олгодог болсон гэсэн.Уг нь дэлхийн бүх орнуудын номенклатурт Монголын дээд боловсрол,эрдмийн зэрэг хүчинтэй гэж батлагдсан байдаг.Тэр байтугай оросууд ”монгольский вестникт” нийтлүүлэх гэж шоглоом болгосон байгаа юм. Оросын физик, биологийн шинжлэх ухаан дэлхийн хэмжээнд хүрэхээ больсон гэдэг нийтэд ил болжээ. монголын эрдэмтэд оросыг тойрдог болсон нь ойлгомжтой.

1  |  1
DR. PRADHAN(197.211.53.121) 2023 оны 06 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.121) 2023 оны 06 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Bolj uz(202.126.89.138) 2023 оны 06 сарын 14

Tsag , mungunii Garza, eu bodoj surxiin , oros xel deer yamarch business, uildver baixgui .

0  |  1
Top