Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох АНУ-ын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Нью Жерси мужийн Ньюаркт есдүгээр сард Сербид болох АНУ-ын шигшээ багийн сорилт барилдаанууд явагдлаа. Барилдаан НХЛ-ийн “Нью-Жерси Дэвилз” багийн Prudential Center цэнгэлдэхэд явагдлаа. Сонгон шалгаруулалтыг 18 мянган хүн үзсэн байна.

Гол сенсаац нь өнөө цагийн хамгийн алдартай америк бөх болох Жордан Барроузын ялагдал байлаа. Олимпын аварга, дэлхийн 6 удаагийн аварга тэрээр 79 кг-д Ченс Марстеллерт ялагдаж, ДАШТ-д оролцож чадахгүй болжээ.

65 кг-д Ник Ли 2022 оны ДАШТ-ий мөнгөн медальт Янни Диакомихалисыг хоёр барилдаанд буулган авсан.  Хүнд жинд Токио олимпын аварга Гейбл Стивсон эргэн ирж, эрхээ авсан. Зейн Ричардс, Ченс Марстеллер (79 кг), Ник Ли (65 кг), Виталий Оруджев (61 кг), Захид Валенсия (92 кг), Гейбл Стивсон нар дэлхийн аваргад анх удаагаа зодоглох бол Дэвид Тейлор (86 кг), Кайл Снайдер (97 кг), Кайл Дейк (74 кг),  Зейн Ретерфорд (70 кг) нар дэлхийн аварга болж байсан билээ. Снайдерьтай барилдахаар ирсэн Жейден Кокс гэмтлийн улмаас дэвжээнд гарсангүй.

АНУ-ын эрэгтэй шигшээ баг

57 кг. Зейн Ричардс

61 кг. Виталий Оружев

65 кг. Ник Ли

70 кг. Зейн Ретерфорд

74 кг. Кайл Дейк

79 кг. Чейнс Марстеллер

86 кг. Дэвид Тейлор

92 кг. Захид Валенсия

97 кг. Кайл Снайдер

125 кг. Гейбл Стивенсон

Сонголт барилдааны дүн

57 кг. Зейн Ричардс - Томас Гилман 2:0 (4:3, 8:6)

61 кг. Виталий Оружев - Нахшон Гаррет 2:0 (6:5, 13:10)

65 кг. Ник Ли - Янни Диакомихалис 2:0 (7:6, 8:8)

70 кг. Зейн Ретерфорд - Тайлер Бергер 2:0 (11:2, 4:3)

74 кг. Кайл Дейк – Жейсон Нольф 2:0 (6:0, 3:0)

79 кг. Чейнс Марстеллер - Жордан Барроуз 2:1 (3:3, 5:4, 8:3)

86 кг. Дэвид Тейлор – Аарон Брукс 2:0 (6:0, 5:4)

92 кг. Захид Валенсия - Митчел Макиавелло 2:0 (8:0, 8:2)

97 кг. Кайл Снайдер - Жейден Кокс (+ -) гэмтэл

125 кг. Гейбл Стивенсон – Мейсон Пэррис 2:0 (6:2, 5:0)

Эмэгтэй шигшээ баг

Сара Хильдебрантд (50 кг),

Доминик Пэрриш (53 кг),

Джаккара Винчестер (55 кг),

Дженнифер Пейдж (59 кг),

Кайла Миракл (62 кг).

Мейси Килти (65 кг)

Эмма Брунтил (68 кг)

Амит Элор (72 кг),

76 кг. Аделина Грей

57 кг-д олимпын аварга Хелен Марулис гэмтлийн улмаас барилдсангүй. Тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-ий медаль хүртсэн учир гэмтлийн үед барилдааныг хойшллуулах давуу эрхтэй юм. Түүний өрсөлдөгч нь Сочитль Мота-Петтис.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(103.229.122.152) 2023 оны 06 сарын 12

Manai Lhagvagerel odoo ene Gable Stevensoniig shaah heregtei

0  |  0
Top