Арсен Хачатурян: Эцгээ хөнөөсөн гурван охинтой төрлийн холбоо ЯРИХ БОЛОМЖГҮЙ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

2018 онд Москвад гурван охин төрсөн эцгээ хөнөөсөн хэрэг гарч, шуугиан тарьсан билээ. Тэднийг шүүх ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юм.

Тэгвэл охидынхоо гарт амиа алдсан Михаил Хачатуряны зээ дүү Арсен Хачатурян “НТВ” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр “Тэр гурван охин таван жилийн өмнө үйлдсэн хэргээрээ ах, дүүсийн харилцаагаа тасалсан. Ямар ч садан төрлийн харилцаа энд яригдах боломжгүй. Тэдэнд өөр арга байсан. Гэвч тэд огт өөр арга сонгож, эцгээ хөнөөсөн” гэсэн байна.

ОХУ-ын Мөрдөн шалгах хороо охидын эцэг Михаил Хачатурянд холбогдох хэрэг үүсгэсэн билээ. Нас барсан эцэгт нь охиддоо бэлгийн дарамт үзүүлж, сэтгэлзүйн гэмтэл учруулсан гэх хэрэг үүсгэжээ.

2018 оны долоодугаар сарын 27-нд гэр бүлдээ байнга дарамт учруулж, гурван охиноо гэртээ хорьж, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг байсан бизнесмен эрийг охид нь хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. Эцгийнхээ дарамт шахалтыг тэвчиж чадалгүй аминд нь хүрсэн тэд хэргээ хүлээж, охидыг 8-20 хүртэлх жилийн ял хүлээж байгаа юм.

57 настай армян эр Михаил Хачатурян нь охидоо болон эхнэрээ зодож, амь насыг нь хөнөөнө гэж сүрдүүлдэг төдийгүй хар тамхины хэрэгт орооцолдсон, жинхэнэ дарангуйлагч байсан нь тогтоогджээ.

Охидыг урьдчилан тохиролцож, бүлэглэн хүний аминд хүрсэн гэж буруутгавал 8-20 жилийн ял оноох аж.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газар хамгийн сүүлд Хачатуряны охидыг өөрийгөө хамгаалах шаардлагатай болсны улмаас уг хэргийг үйлдсэн гэж үзэн, хэргийг дахин шалгахыг Оросын Мөрдөн байцаах хороонд үүрэг болгосон юм.

Тэгвэл хохирогч Михаил Хачатуряны ах дүүс нь гурван охины өмгөөлөгчийг давж заалдсан гэж үзэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эх хүн.(66.181.191.155) 2023 оны 06 сарын 16

Харин ч охидын зөв. Өөрөөр яаж тэмцэх бэ.

3  |  0
Oyuk(66.181.160.68) 2023 оны 06 сарын 16

Ohidiin zow ...

3  |  0
Чимгээ (202.179.27.81) 2023 оны 06 сарын 16

Заваан ийм ларангуйлагч новшнуудтамдаа шатаа биз ?!? хохино ш дээ мал юмыг ?!? Охидын ЗӨВ ш дээ. Охид өөр яааж биеэ хамгаалах бсан юм бээ ? Монголд ч гэсжн муусайн хүүхэд хүчирхийлэгч нарыг гэр бүлээс нь сумны мөнгийг нь гаргаж бгаа буудаж бвал таарна !!!

5  |  0
нарангэрэл(66.181.160.115) 2023 оны 06 сарын 16

охидууд зөв ийм хөгийн сагсуу хулгайч луйварчин хоосон баян новшнуудыг бүгдийг нь цэвэрлэх хэрэгтэй охидуудыг тэнэсэн ялаар судллах хэргтэй

7  |  0
Оод(202.126.89.146) 2023 оны 06 сарын 16

Охидын зөв муу нүхний бузаруудыг хашираах хэрагтэй яаж төрсөн охидоо гишгэж чадаж бна муу башгир чинь

10  |  1
Top