Эцгээ хөнөөсөн охидын хэрэгт нэмэлт МӨРДӨН ШАЛГАЛТ хийнэ

2023 оны 11 сарын 27

Хойд хөршид 2018 онд гурван охин төрсөн эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарч, олныг шуугиулсан билээ.

Охидоо гэртээ хорьж, бэлгийн дарамт үзүүлдэг байсан Михаил Хачатуряныг гурван том охин нь хутгалж, үхлийн шарх авсан армян эр шархаа даалгүй нас барсан юм. Тэгвэл таван жил мөрдөн шалгаж буй гурван охины хэргийн талаар хамгийн сүүлд “Коммерсантъ” сонинд бичсэнээр, Оросын Ерөнхий прокурорын газар охидыг буруутгасан дүгнэлтийг батлахаас татгалзсан байна. Уг дүгнэлтэд гурван охины хоёр том нь болох Ангелина, Крестина нарыг урьдчилан тохиролцож эцгээ хөнөөсөн гэж үзсэн байжээ.

ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын нэгдүгээр орлогч Анатолий Разинкин мөрдөн байцаагчдад нэмэлт мөрдөн шалгалт хийхийг даалгасан байна. Гурван охины дарангуйлагч эцэгтээ үхлийн шарх учруулахад хүрсэн сэдлийг нь тодруулахыг үүрэгджээ. Эцэг нь тэдэнд бэлгийн дарамт үзүүлдэг байсан учир сэтгэлзүйн гэмтэл авсан байсан эсэхийг тогтоох аж.

Эцгийнхээ дарамт шахалтыг тэвчиж чадалгүй аминд нь хүрсэн охид хэргээ хүлээсэн бөгөөд тэднийг 8-20 хүртэлх жилийн ял хүлээж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top