ТҮЦ дотор хий үнэрлэж, мансуурсан иргэд эмнэлэгт хүргэгджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 12

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Түргэн үйлчилгээний цэгт ахуйн хэрэглээний хий дэлбэрч, хоёр хүн хүнд гэмтсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, автобусны буудлын орчимд үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ дотор тус газрын худалдагч 20 настай эмэгтэй найз нарынхаа хамт ахуйн хэрэглээний хий үнэрлэн, мансуурч байжээ. Гэтэл хий дэлбэрч, худалдагч охинтой хамт байсан 22 настай эрэгтэй, 21 настай эмэгтэй нар гэмтжээ.

Тухайн иргэдийн нүүр болон цээж хэсэг түлэгдсэн бөгөөд тэд Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасагт III зэргийн түлэгдэлттэй гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Цагдаа нар хэргийн газраас эд мөрийн баримт болгож, дөрвөн ширхэг ахуйн хэрэглээний хийн хоосон савыг авч, шинжилгээнд хүргүүлжээ.

Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(192.82.88.142) 2023 оны 06 сарын 12

Za noljde tolgoi n olgoi bson orkuud

0  |  0
yaana daa(192.82.69.118) 2023 оны 06 сарын 12

tsu2

0  |  0
Top