Канадын Онтарио мужийн оршин суугчид марихуаныг Uber үйлчилгээгээр дамжуулан хүргүүлэх боломжтой болжээ. Энэ тухай гэрээг хүнс хүргэлтийн “Uber Eats” үйлчилгээний Канад дахь төлөөлөгчийн газар “Tokyo Smoke” компанитай байгуулсан байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Канадын насанд хүрсэн иргэд “Uber Eats” аппликэйшний тусламжтай захиалга өгч, “Tokyo Smoke” сүлжээ дэлгүүрийн өөрт ойрхон салбараас бараагаа авах боломжтой болжээ. Ингэснээр тус улс дахь хууль бус олсны ургамлын наймаатай тэмцэхэд хувь нэмэр оруулна гэж “Uber” компани үзэж байна.
Канад улс 2018 онд марихуаныг алжаал тайлах, зугаацах зорилгоор хэрэглэхийг хуулиар зөвшөөрсөн билээ. Гэсэн хэдий ч тус улсын олсны ургамлын зах зээлийн 40 гаруй хувийг хууль бус үйлдвэрлэгчид хянаж байна.