Такси үйлчилгээний “Uber” компани үйлчилгээний төлбөрөө криптовалютаар авах боломжийг судлана гэж тус компанийн ерөнхий захирал Дара Хосровшахи мэдээлжээ.
Түүний хэлснээр, тус компани мөн биткоин худалдан авах талаар ярилцаж байсан ч хожим нь татгалзсан байна. Криптовалютаар төлбөр хийх нь ашигтай байвал хэрэгжүүлнэ гэж Хосровшахи онцолжээ. “Uber” компани мөнгөө аюулгүй хадгалахын эрмэлздэг. Тус компанийн давуу тал нь хөрөнгө оруулалт бус бизнес юм гэж тэрбээр ярьжээ.
Сонирхуулахад, цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани 1.5 тэрбум ам.доллароор биткоин худалдан авах тухай мэдэгдэж, бүтээгдэхүүний төлбөрөө цахим мөнгөөр төлөх боломж олгохоор төлөвлөж байгаа тухай зарласан юм. Валютын ханшны улмаас тус компани 101 сая ам.долларын алдагдал хүлээжээ. “Tesla” компани 2021 оны гуравдугаар сард биткоин борлуулж, 128 сая ам.доллар орлого олсон байна.
Сэтгэгдэл ( 0 )