Афганистаны төрийн эрхэнд гарсан “Талибан” хөдөлгөөн Афганистанд хар тамхины ургамал тариалахыг хоригложээ.
“Исламын Эмирт Афганистан Улсын дээд удирдагч Хайбатулла Ахундзадагийн зарлигын дагуу тус улс даяар хар тамхины ургамал тариалахыг хатуу хориглов. Зарлигийг зөрчсөн тохиолдолд ургамлыг даруй устгаж, зарлиг зөрчсөн этгээдэд Шариатын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж зарлигт онцолжээ.
Зарлиг ёсоор хар тамхи үйлдвэрлэх, хэрэглэх, тээвэрлэхийг мөн хориглосон байна.
Мансууруулах бодисын дэлхийн хамгийн том нийлүүлэгч Афганистан улсад сүүлийн саруудад опиум хар тамхины үйлдвэрлэл өсжээ. НҮБ-ын мэдээллээр, 2017 онд энэ төрлийн мансууруулах бодисын үйлдвэрлэл 1.4 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Хелманд мужийн нэрээ нууцалсан тариачны ярьснаар, талибууд хар тамхины ургамал тариалахыг хориглох сургаар намуу цэцгийн үнэ сүүлийн хэдэн долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн тухай CNN агентлаг мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )