Энэтхэгийн хууль бус наймаатай тэмцэх алба Гужарат мужийн усан боомтод явуулсан өргөн хүрээний ажиллагааны дүнд нийт 2.7 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гурван тонн героин хар тамхи хураан авчээ. Барааг биеийн тальк нунтаг хэмээн мэдүүлж, Ираны Бендер Аббас боомтоор дамжуулан Афганистанаас тээвэрлэсэн байна.
Хар тамхи бүхий ачаа Энэтхэг рүү тээвэрлэсэн тухай мэдээллийг тус улсын Татварын тагнуулын газар авчээ. Тагнуулын албаны мэдээллээр, барааг Вижаявада хотын нэгэн компани оруулж ирсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан хоёр хүнийг баривчилсан бөгөөд Афганистаны иргэд болон хэд хэдэн хүнийг шалгаж байгаа аж.
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны мэдээллээр, хар тамхины нийлүүлэлтийн 80 хувь нь зөвхөн Афганистан улсад ногддог бөгөөд героин, опиат төрлийн мансууруулах бодисын хамгийн том үйлдвэрлэгч улс юм. Өнгөрсөн онд тус улсад намуу цэцгийн тариалалт 37 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )