Испанийн ГХЯ-наас чөлөөт бөхийн залуучуудын Европын АШТ-д оролцох Оросын баг тамирчдад виза өгсөнгүй. Тус тэмцээн Испанийн Сантьяго де Компостелад зургаадугаар сарын 26-наас долоодугаар сарын 2-нд болох юм. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос ОХУ-ын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн ч Испанийн Засгийн газар улс орондоо оруулсангүй.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили “Бурхан тэнгэр энэ солиотой хүмүүсийг ухааруулж хайрлаач. Европын АШТ-ийг зохион байгуулах нь хүндэт эрхээс гадна оролцогч орны тамирчид, дасгалжуулагч, мэргэжилтэн нарт виза авахад нь тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэг хариуцлага гэдгийг зохион байгуулагч орон ойлгох ёстой. Одоо би Албанид 17 хүртэлх насны Европын аваргын тэмцээн дээр байна. ДБНХ-той энэ талаар ярилцаж байна. ДБНХ-ноос манай тамирчдын тэмцээнд оролцох эрхийг сэргээснийг дэлхий дахин алга ташин хүлээж авсан. Харин хэсэг бүлэг улстөрчид залуу тамирчдын өрсөлдөх эрхийг хаалаа” гэж хилэгнэн мэдэгдлээ.
Энэ жилийн чөлөөт бөхийн хамгийн гол үйл явдал есдүгээр сард Сербид болох олимпын эрх олгох ДАШТ байгаа. Хэдийгээр ДБНХ-ноос тэмцээнд оролцох эрх олгосон ч зохион байгуулж байгаа орны Засгийн газар хүсвэл виза олгохгүй байж болдгийг Испанийн жишээн дээр харлаа. Гэхдээ Серби бол ОХУ-тай дотно харилцаатай орон тул ийм явдал гарахгүй биз ээ.
Сэтгэгдэл ( 5 )
Дахиж Испанид тэмцээн зохион байгуулах эрх олдохгүй юм бна даа. Спортыг улстөрөөс салган үздэг улсуудад л олон улсын уралдаан тэмцээний эрх олгодог болох бизээ.
Мундаг бичсэн бна шүү, хилэгнэн хүлээн авлаа ч гэх шиг, ха ха
Orosuud dain hiij gemgui rdiig hunuuj bgaa tul visa olgohgui ldee . Orosuudiig Mongold ch avch irehiig bagasgah htei
Оросын жудочдыг монголд бас битгий оруул ...
Хариуг нь барих хэрэгтэй. Сербүүд АНУ ийн бөхчүүдэд виз өгөхгүй байх хэрэгтэй