48 настай Оксана Чусовитина Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Узбекистаны 48 настай тамирчин, 1992 оны олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Оксана Чусовитина спортын гимнастикийн Азийн АШТ-ий харайлтын төрөлд мөнгөн медаль хүртсэн байна. Алтан медалийг Өмнөд Солонгосын Йео Сео-Жеонг, хүрэл медалийг Филиппины Алиа Финнеган авчээ.

Оксана Чусовитина найман олимпын наадамд (1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020) оролцсон бөгөөд ЗХУ, Германы шигшээ багийн гишүүн байсан. Узбекистаны сонгомол барилдааны Азийн аварга  Баходир Курбановтой гэрлэж, Узбекистаны шигшээ багт элссэн юм. ЗХУ-ын Гавьяат тамирчин. Токио олимпын дараа зодог тайлснаа зарласан ч Азийн наадамд оролцохоор эргэн ирсэн юм. Ирэх намар Азийн наадамд оролцох түүний дараагийн зорилго нь 2024 оны Парисын олимп.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.29.144.251) 2023 оны 06 сарын 19

Ясны тамирчин юм даа

1  |  0
Top