Орос тамирчид олимпод Дүрвэгчдийн статустай оролцоно

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 20

ОУОХ-ноос 2024 оны Парисын олимпод ОХУ-ын баг тамирчдыг дүрвэгчдийн статустай оролцуулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дүрвэгч гэдэг статусыг 2016 онд гаргасан бөгөөд дараахь үндсэн зарчмуудтай.

— Парист ОХУ-ын тамирчид ОУОХ-ны нэр дор оролцоно

— Олимпод оролцохын тулд тамирчид өөрсдөө хүсэлт, мэдүүлэг илгээнэ. ОХУ-ын ҮОХ болон спорт холбоодын тусламж авахгүй.

— Тамирчдын мэдүүлгийг ОУОХ-ны дүрэм, сонгон шалгаруулалтын дагуу шалган, хүлээж авна.

— ОУОХ-ноос тухайн тамирчны мэдүүлгийг албан ёсоор хүлээн авсны дараа тухайн тамирчин улсынхаа дотоод тэмцээнд оролцож болохгүй. Мөн ОХУ-ын спортын байгууллагуудаас санхүү, зохион байгуулалтын ямар нэг дэмжлэг авч болохгүй.

— ОУОХ-ноос тухайн тамирчдын олимпод оролцох зардлыг хариуцна. Унаа, буудал, хоол унд гэх мэт. Олимпын үеэрх ахуйн асуудлыг ОУОХ-ны төлөөлөгч даана.

— ОУОХ-ноос тухайн тамирчдын хувцас, лого тэмдгийг гаргана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top