ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар Олон улсын боксын (IBA) холбоог гишүүнчлэлээсээ хасах албан ёсны шийдвэр гаргалаа. Шалтгаан нь ОУОХ-ноос тавьсан шинэчлэл хийх шаардлагыг биелүүлээгүй явдал гэнэ. Энэ хоёр холбоо ил тод дайсагналцаад удаж байгаа. IBA холбоо ОУОХ-г Спортын арбитрын шүүхэд өгсөн ч CAS хүлээн аваагүй юм.
Харин өчигдөр болсон ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар санал хураахад 69 гишүүн хасахыг дэмжиж, нэг гишүүн татгалзаж, 10 гишүүн түдгэлзсэн байна. ОУОХ-ны Ерөнхий захирал Кристоф Де Кеппер “IBA холбоог хассан нь өнөөгийн нөхцөлд хамгийн таарсан арга хэмжээ байлаа. Энэ холбоо 2024 оны олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулж чадахгүй. 2028 оны олимпын боксын тэмцээнд ч энэ холбоо огт хамааралгүй боллоо” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )