Азийн боксын холбоо (ASBC) нь Олон улсын боксын холбооноос (IBA) гарахаар шийдсэн байна. Тус холбоо шуурхай чуулган зарлан хуралдуулж, дүрмэндээ өөрчлөлт оруулан, ОУОХ-ноос хүлээн зөвшөөрсөн боксын холбоонд нэгдэх гэнэ.
ОУОХ болон Олон улсын боксын холбооны (IBA) сөргөлдөөн дээд цэгтээ хүрч, ОУОХ-ноос IBA холбооны гишүүнчлэлийг цуцалж, олимпын наадамд оролцох эрхийг нь хассан. Үүнтэй зэрэгцэн АНУ зэрэг улсууд сонирхогчдын боксын World Boxing холбоо байгуулснаа мэдэгдээд байгаа билээ.
Азийн боксын холбооноос “Манай ASBC холбоо Ази тивийн боксчдын олимпын аварга, медальтан болох хүсэл мөрөөдлийг дэмжих үүрэг хүлээсэн холбоо билээ. Бид олимпын наадмыг боксын хамгийн том тэмцээн гэж үздэг, боксчдын хүслэнт тэмцээн гэж боддог. Азийн боксын холбоо олимпын хөдөлгөөн, ази боксчдын мөрөөдлийг бүх чадлаараа дэмжих болно. Манай Захирлуудын зөвлөлөөс ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, энэ асуудлыг хэлэлцэхээр боллоо” гэж мэдэгдэл гаргалаа.
Сэтгэгдэл ( 1 )
Манай МАН-н хурган дарга, Монголын Боксын холбооны дарга биз дээ. Тэр хурган дарга Оросыг дэмжсэн санал бол эсрэг санал өгч манай боксчдыг сОлимпгүй хоцруулах вий дээ.