Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын эрх олгох тэмцээнүүдийн хуваарийг баталлаа. “Парис-2024” олимпын эрхийг есдүгээр сард Сербид болох ДАШТ-ээс олгоно. Жин тус бүр таван олимпын эрхтэй.
Дараа нь тив болгоны олимпын эрхийн тэмцээн болох бөгөөд энд жин тус бүрт хоёр эрх өгөх юм. Европын тэмцээн Бакуд, Азийн тэмцээн Бишкек хотод болох юм. Ингээд эцэст нь Истанбулд болох дэлхийн эрхийн тэмцээнээс сүүлийн эрхүүдийг олгоно. Сонгомол, эрэгтэй, эмэгтэй чөлөөтөд нийт 288 эрх өгөх бөгөөд жин болгонд 16 бөх өрсөлдөнө.
2024 онд болох Олимпын эрхийн тэмцээнүүд
Панамерикийн эрхийн тэмцээн - Мексика, Акапулько,3-р сарын 15-17
Африк, далайн орнуудын эрхийн тэмцээн - Египет, Каир, 3-р сарын 22-24
Европын эрхийн тэмцээн - Азербайжан, Баку, 4-р сарын 04-07
Азийн олимпын эрхийн тэмцээн - Кыргызстан, Бишкек,4-р сарын 19 – 21
Дэлхийн олимпын эрхийн тэмцээн - Турк, Истанбул, 5-р сарын 09 – 12
Сэтгэгдэл ( 2 )
ДАШТ-д яваад эрх авч чадаагүй хэрүүлчид эрх олгох тэмцээнд явна гэж хуцваа. Эртхэн хэллээ шүү. Журмаар зохицуулдаг болчихдог юм бол хэрүүл гарахгүй шдэ
Чөлөөт олимпын төрлөөс хасагдчихаагүй л байгаа юм уу, овоо ш дээ