Түрүү бөхөд 10.000 ам.доллар, үзүүр бөхөд 5.000 амдоллар амлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2232, Их монгол улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд түрүүлсэн бөхөд 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 ам.доллар тус бүр гардуулан өгөх болсноо “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн захирал С.Мөнхбат Монголын үндэсний бөхийн холбоонд мэдэгджээ.

Уг шагналыг долоодугаар сарын 13-ны 11:30 цагт гардуулах аж. 

Түүнчлэн “Бридж” групп уламжлал ёсоор долоогийн даваанд тунан барилдаж, шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” авто машиныг шагнал болгон гардуулна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулгайч(122.201.22.4) 2023 оны 07 сарын 10

Ямар хулгайч алга дарам цаасаар бидний баялгийг авчихаад баярхаад эхлэв ээ

1  |  0
Top