Тэгш барьцнаас хаялцахгүй бол ИДЭВХГҮЙ бөхийг хасна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 10

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн бөхийн барилдааны дүрэм”-ийн өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар баталсан билээ. 

Тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд орсныг бөх сонирхогчдод дахин сонордуулж байна. 
 

  • Барьцгүй барилдаан 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ)
     
  • Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан 20 минут үргэлжилнэ. Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана гэсэн үг.
     
  • Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
     
  • Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
     

Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.

“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-тэй МҮБХ-ны албан ёсны Mongolbukh.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.17.96) 2023 оны 07 сарын 10

Хоёр уяа юм үзүүр түрүүнд үлдчихвэл цаг хүлээх нь ээ, энийг л цаг хугацааны үнэ цэнэ гээд байгаа юм ш дээ, кк

0  |  0
Top