Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбэний талаарх тайлбарыг дахин гарган толилуулж байна.
Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ) нь УИХ-аас баталсан хууль, Засгийн Газрын тогтоолыг удирдлага болгон бөхчүүдийн эрэмбийг гаргасаар ирсэн. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад дараах зохицуулалтууд байна.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн 15-р зүйлийн 15.1.1-т “Засгийн газар нь үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан.
Энэхүү заалтын дагуу Засгийн газраас 2022 оны 257-р тогтоолоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталжээ.
Уг дүрмийн 2-р зүйлийн 2.10-т
“Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ:
2.10.2. Нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр; гэж заасан байдаг
Дархан аварга Г.Өсөхбаяр, Дархан аварга А.Сүхбат нар нэг өдөр “Дархан аварга” цол авсан тул дээрх дүрмийн дагуу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлэх юм.
Өмнөх цолны буюу “Даян аварга” цолны эрэмбийн хувьд үзүүлсэн амжилтаар Г.Өсөхбаяр нь илүү байгаа.
1. Дархан аварга Г.Өсөхбаяр:
2. Дархан аварга А.Сүхбат:
Жич: Энэ үед “Үндэсний их баяр наадмын тухай хууль” батлагдаагүй байсан тул арав давсан бөхөд арслан цолны дараагийн цол болох аварга цолыг олгосон байна. 2003 онд хууль батлагдсан боловч 10 даваатай наадмын 9, 10-ын даваа тус бүрийг цолтой болгон хуульчлаагүй. 2006 оны Улсын баяр наадамд Улсын гарди Д.Сумъяабазар 10 даван түрүүлэхэд түүнд хуулийн дагуу Улсын арслан цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олгосон. Гэвч наадамчин олны хүсэлтээр хуулийн зүйл, заалтгүйгээр Улсын аварга цолыг түүнд олгосон байдаг.
Дархан аварга Г.Өсөхбаяр:
Дархан аварга А.Сүхбат:
2009-2010 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:
2011-2013 оны Улсын аварга цолтой бөхчүүдийн эрэмбэнд:
2011 оны Улсын баяр наадмын дараа нэг удаа 10 давж түрүүлсэн амжилтыг 2 удаа 9 давсан амжилттай дүйцүүлснээр Улсын аварга Д.Сумъяабазар 1998, 1999, 2003, 2004 онуудад 4 удаа 8 даван үзүүлсэн амжилтаар Улсын аварга О.Балжиннямын (1989 онд 8 даван нэг удаа үзүүрлэсэн) өмнө эрэмбэлэгджээ. Мөн даян аварга Г.Өсөхбаяр 4 удаа 9 давж түрүүлсэн болон 2001, 2006, 2010 онд 3 удаа 8, 1995, 1999, 2000, 2011 онуудад 4 удаа 7 давсан. Харин даян аварга А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа 9 даван түрүүлсэн бөгөөд 1997, 2002, 2003 онуудад 7 давсан амжилтыг гаргасан нь дээрх эрэмбийг гаргах үндэслэл болсон байна.
Эдгээр амжилтуудыг бөхчүүд 2014 оноос өмнө буюу “Дархан аварга” цол хүртэхээсээ өмнө үзүүлсэн байгаа юм. Энэхүү “Даян аварга” байх үеийн илүү амжилтаар эрэмбийг МҮБХ хуульд заасны дагуу тогтоосон болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2014 оны 07-р сарын 07-ны өдөр Даян аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт олгосон Дархан аварга цолны үнэмлэхний дугаарлалт нь эрэмбэний маргаан гаргах бодит бус нөхцөлийг бий болгосон байна.
МҮБХ-ны тогтоосон эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн батлагдсан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооны зүгээс хууль тогтоож зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах боломжгүй.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 3 )
ЗОДОГ ТАЙЛАХ ЯМАРЧ ХАМААГҮЙЭЭЭ А.СҮХБАТАД БҮҮР Ч ХАМААГҮЙ ЯАГААД ГЭВЭЛ А.СҮХБАТ МОНГОЛ БӨХИЙН УТГА УЧИР,ЧАНАР ЧАНСАА ,УРАН МЭХ, ХУРД ХҮЧ, УНАЖ ЯВАХДАА Л МЭХЭЭ ХИЙЖ Л ЯВДАГ ТИЙМ БӨХ ОДОО БАЙНА УУ? ГАРГААД ИР! ! БӨХИЙН ДЭВЭЛТ НЬ ХҮРТЭЛ ГОЁ УРАН.А,СҮХБАТ ШИГ БӨХ ОЙРЫН 50,60 ЖИЛД Л ЛАВ ГАРАХГҮЙ МАШ ГОЁ, ХОВОР НАНДИН ,ЯРУУ ТАНСАГ БӨХ.ТИЙМ БОЛОХООР А.СҮХБАТ ЗОДОГ ТАЙЛААГҮЙ АРД ТҮМЭН ЗОДОГ ТАЙЛААГҮЙД ТООЦДОГ ОДОО Ч ДУРССААР ХҮСЭН ХҮЛЭЭСЭЭР ХАЙРЛАСААР ХҮНДЭЛСЭЭР БАЙГАА ЮМ .ЖИНХЭНЭ МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШИГ БОЛ А.СҮХБАТ АВРАГАДАА
БОЛЬЖ ҮЗ. СУМЪЯАБАЗАР АВРАГА А.СҮХБАТ АВРАГИЙГ ЗҮҮН ЖИГҮҮРИЙГ ЛАЙЛАХ ЁСТОЙ ГЭЖ ЯРИЛЦЛАГА ӨГСӨН БАЙДАГ ШҮҮ. ӨСӨХБАЯР АВРАГА Ч ЗӨВШӨӨРНӨ ЯАГААД ГЭВЭЛ БААРААГҮЙ ӨСӨХӨӨ АВРАГИЙН ӨСНӨ АВРАГА БОЛСОН ГЭЖ БАЙДАГ ШҮҮ .МАНАЙ 2 АВРАГА НЭГ НЬ БАРУУНАА НӨГӨӨ НЬ ЗҮҮНЭЭ МАНЛАЙЛААД Л ГАРАХАД БОЛНО ГЭЖ БАЙДАГ ШҮҮ.СУМЪЯАБАЗАР АВРАГА.БӨХИЙН ХОЛБОО Л БУДИЛИАН ТАРИАД БАЙГААН ТҮҮНЭЭС 2 АВРАГА МААНЬ ЗҮГЭЭР ГЭЖ БАЙДАГ ТЭГЭЭД Ч А.СҮХБАТ БАРИЛДАХГҮЙ БОЛСОНООС ХОЙШ МНГОЛ БӨХИЙН УРАН МЭХ, ХУРД, ХҮЧ, УРАН БАРИЛДААН БАЙХГҮЙ БОЛСОН.ЗҮГЭЭР Л 2 БӨӨН МАХ, ГЭДЭС ТУЛЖ НОЦОЛДООЛ НЭГНЭЭ ХАЯСАН БОЛДОГ БОЛСОН ГЭЖ ЯРИЛЦЛАГА
зодогоо тайлсан бөхчүүд найраанд орох гэж л наадмаар барилддаг