Тунаж заан цол хүртсэн бөхөд АВТОМАШИН амлалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 11

“Азуре Коал Монгол Майнинг” ХХК энэ жилийн баяр наадамд түрүүлсэн бөхөд 10.000 ам.доллар, үзүүрлэсэн бөхөд 5.000 ам.доллар гардуулахаа мэдэгдээд буй. 

Тэгвэл "Бридж" корпораци долоогийн даваанд тунан барилдаж, заан цол хүртсэн бөхийг автомашинаар байлахаар болжээ. 

Тус компани сүүлийн хоёр жил дараалан Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ДОЛООГИЙН ДАВААНД ТУНАН уран мэхийг уралдуулан, хурд хүч, бяраа гайхуулан барилдаж, даван шинээр улсын заан цол хүртсэн бөхөд “ЗААН ЖИМНИ” автомашиныг бай шагнал болгон өгдөг уламжлал тогтоосон бөгөөд өмнөх жилүүдэд Улсын гарди М.Бадарч, Улсын заан М.Лхагвагэрэл нар энэхүү автомашины эзэн болж байжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top