Долоодугаар сарын 5-ны өдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан билээ.
Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэмд нэмэлт оруулж, “Уралдаж ирсний дараа түрүүлж, айрагдсан морьдыг дахин шүдлэж, шүдээр тохирохгүй нь тогтоогдвол уралдаанаас хасаж, дараагийн морийг урагшлуулж байр эзлүүлнэ” гэсэн заалт нэмсэн бол “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар бөхийн ам авах үйл ажиллагааг цахимаар явуулахаар болсон юм.
“ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ” ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨВ
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад дараах өөрчлөлтууд оржээ.
Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.
“Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-тэй МҮБХ-ны албан ёсны Mongolbukh.mn сайтаас бүрэн эхээр нь танилцана уу.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл ( 0 )